| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00054/И |
| Дугаар | 312/ШШ2026/00393 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00393
2026 01 27 312/ШШ2026/00393
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*********, утас:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:*************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,626,653.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь ******* *******тай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2205231973 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.******* нь ЗГ2205231973 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2025 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар 162 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа тул ******* ******* ЗГ2205231973 тоот зээлийн гэрээний 3.3.4-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэх гаргаж байна. Иймд зээлдэгч Б.*******гээс ******* *******тай байгуулсан ЗГ2205231973 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,255,043.20 төгрөг, үндсэн хүү 1,314,468.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,142.03 төгрөг, нийт 14,626,653.74 төгрөгийг гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 14,626,653.74 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,626,653.74 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 14,626,653.74 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,083 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 115,541.5 төгрөгийг, төрийн сангаас 115,541.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,626,653.74 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,083 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 115,541.5 төгрөгийг, төрийн сангаас 115,541.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ