| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 157/2025/00517/И |
| Дугаар | 308/ШШ2026/00146 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 308/ШШ2026/00146
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 308/ШШ2026/00146 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, ** мянгат, ** дүгээр байранд оршин байрлах, М ю к ББСБ ХХК,
Хариуцагч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Цд, *-*** тоотод оршин суух, Т овогт Цын Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 175,797.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ю к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Т нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийг Юнипэй зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Удаа дараа холбогдож зээлээ төлөх талаар шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 175,797.96 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.Т шүүхэд цахимаар ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 175,797.96 төгрөгийг төлсөн байх болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: ... хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөр байна. гэжээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, нотариатын төлбөр төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 175,797.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 175,797.96 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрсэн байна.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 175,797.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 175,797.96 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,924 төгрөгөөс 2,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,962 төгрөгийг, 2,962 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ