| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302007450141 |
| Дугаар | 2025/ДШМ/673 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/673
Э.А, М.Мнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч Э.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
шүүгдэгч М.М/цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг, Д.Мөнх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгдэгч М.Мөмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.А, М.Мнарт холбогдох эрүүгийн 2302007441 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.А,
2. М.М,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 3 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1018 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж 2020 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн;
Э.А, М.Мнар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рич” нэртэй баарны хажууд 42-79 ОРБ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт 136.2 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис буюу олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.А, М.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохйрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Тоос ястай овогт Эрдэнэбатын Э.А, Боржигон овогт Мөнгөнтуулын М.Мнарыг бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Ад оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Э.А, М.Мнарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Мэнэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хуулин ороосон 100 төгрөг 2 ширхэг, 10 төгрөг 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 35 грамм жинтэй ууттай хар ногоон өнгийн нунтагласан зүйл, 70 грамм жинтэй хар ногоон өнгийн нунтагласан зүйл, 145 грамм жинтэй хар ногоон өнгийн ургамлын төрлийн зүйл, 55 грамм жинтэй цагаан саарал өнгийн нунтаг зүйл, улаан өнгийн цус шиг зүйл болсон 12 граммын тариур, 5, 10 гарммын тариур 1 ширхэг, тариурын зүү 1 ширхэг, 100 мл хэмжээтэй натрихлорид гэх бичигтэй шингэн зүйл 1 ширхэг, шар улаан өнгийн эмийн хоосон кабсул 16 ширхэг, Tebantin гэсэн бичигтэй эмийн дууссан цаас 1 ширхэг, 1.5 л савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү үйлдэлдээ туйлын гэмшиж ухаарч байна. Мөн миний анхны хэргийг минь хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна. Миний бие цаашид үлгэр жишээ иргэн байж хуулийн дагуу амьдарч чадна гэдгээ амлаж байна.” гэв.
Шүүгдэгч Э.А өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Э.А нь гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд ээж, дүү нартаа ачтай тустай хүн болж төлөвшин, аливаа буруу зуршил, гэмт үйлдлээс ангид байж ирээдүйд зөв амьдрахаа илэрхийлж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санцтай тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.М зүгээс гомдол мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагаа шат, анхан шатны шүүх хуралдаан дээр тогтвортойгоор... тэр хураагдсан өвсийг би мэдэхгүй, цагдаагийн алба хаагч нар үзлэг хийж илрүүлэх үед мэдсэн. Би тухайн өдрөөс 2 хоногийн өмнө Э.Атэй хамт өвс татсан. Тухайн үед Э.А багахан хэмжээний өвс гаргаж ирсэн...” гэж мэдүүлдэг. 42-19 ОРБ улсын дугаартай мөнгөлөг өнгийн саарал өнгийн тоёота прусс 20 маркын тээврийн хэрэгсэл нь М.Мх бус Э.А тээврийн хэрэгсэл бөгөөд тухайн үед Э.А жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул машиныг нь түр жолоодож явсан. М.М хувьд Э.Атэй уулздаг гол шалтгаан нь tebantin гэх нэршилтэй эмийн бүтээгдэхүүнийг Э.Аэс авч өөртөө хэрэглэх зорилгоор уулздаг байсан бөгөөд энэ үед Э.А нь өвс гэх хориотой ургамлыг хэрэглэж үзэх санал гаргасан гэж мэдүүлдэг. Мөн Э.А нь тухайн tebantin гэх эмийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж олж авдаг талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн өвс гэх ургамлыг машины арын багаажинд М.Мөнхтулгыг хийсэн, мөн тухайн өвсийг машины багажинд байсан гэдгийг мэдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна. Тухайн автомашин нь М.Мх биш бөгөөд машины хаана юу байгааг М.Мзаавал мэдэх шаардлага байхгүй. Цагдаагийн албан хаагч автомашиныг зогсоох үед тухайн тээврийн хэрэгслийг М.Мбарьж явснаараа Э.А машинаас гарч ирсэн өвсийг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу М.М.Мд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нарын хэн аль нь тухайн өвсийг мэдэхгүй гэдэг. Шүүгдэгч Э.А хувьд гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар гээд 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Анх баригддаг өдрөө гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан байдаг. Уг мэдүүлэгт “тухайн машинаас гарсан tebantin гэх эмийг би эмийн сангаас эмчийн жорыг өөрчилж байгаад авсан” гэдэг. Харин тухайн хураагдсан өвсийг М.Молж ирсэн байх гэх зүйлийг анхны мэдүүлэгтээ мэдүүлээгүй байдаг. Энэ үед Э.А өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Хоёр дахь мэдүүлэг буюу сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Тогмидтой өгсөн /хх50-51/ байдаг. Уг мэдүүлэг нь анх өгсөн мэдүүлэгтэй зөрдөг. “би tebantin гэх эмийг олж ирээгүй. М.Молж ирээд надад өгсөн”, мөн “миний машиныг М.Мунаж явсан. Тийм болохоор М.Мөвсийг олж хадгалсан” гэдэг. Ингээд анхны мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч Э.А мэдүүлэг маш тогтворгүй байна. Шүүгдэгч Э.А гаргасан давж заалдах гомдлыг харахад гэм буруугаа хүлээж, оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэж байна. Үүнээс харахад мэдүүлгийн тогтворгүй байдлаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Харин эсрэгээрээ шүүгдэгч М.М3 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүгүй, тогтвортой мэдүүлэг өгсөн. “tebantin гэх эмийг Э.А арай хямд зардлаар эмийн сангаас авдаг байсан” гэсэн байдаг. Э.А “tebantin” гэх эмийг миний үйлчлүүлэгчид зардаг байсан харагдаж байна. Машин дотор өвс байсан талаар М.Могт мэдээгүй. М.Мхүний машиныг түр унаад өгөхийн хооронд яагаад машинд хадгалах ёстой гэж. Тэгэх шаардлага байгаагүй. Мөрдөгч, прокуророос өвсийг машинд хаанаас, хэн, яаж хийсэн болохыг тогтоогоогүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гарсан. Шүүгдэгч М.М.М, Э.А нар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн. Харилцан эсрэг ашиг сонирхолтой байхад мөрдөгч нэгийг нь өмгөөлөгчтэй, нөгөөхийг нь өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байдаг. Сэжигтнээр мэдүүлэг өгөхөд Э.А өмгөөлөгчтэй, миний үйлчлүүлэгч өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Яллагдагчаар татсан тогтоол танилцуулж мэдүүлэг авахад мөн М.Мөмгөөлөгчгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж харж байна. Яаж Э.Атэй бүлэглэж байгаа юм, үүнийг тогтоосон зүйл байхгүй байна. Хүний машиныг түр унаснаараа буруутай болж байгаад гомдолтой байна. Иймд өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.
Шүүгдэгч М.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа өвсийг машинд байсан болохыг огт мэдээгүй гэж мэдүүлсээр ирсэн. Э.А намайг гүтгэж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож, ухаарлаа.” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлагад нь нийцсэн дүгнэлт хийсэн. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нар бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгдөг. Тухайн өвсийг хоёулаа мэдэхгүй гэдэг. Гэвч шинжээчийн дүгнэлт, цагдаагийн алба хаагчийн “машинд үзлэг хийсэн” тэмдэглэл, тухайн цаг хугацаанд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь шүүгдэгч нарын шээснээс илэрсэн нөхцөл байдал зэргийг харгалзсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр хангаагүй асуудлыг ярьж байна. Хоёр шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш оргон зайлсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Шүүгдэгч Э.А хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар заавал өмгөөлөгчөөр хангах буюу амьжиргааны түвшинөөс доогуур орлоготой байгаагүй. Өмгөөлөгч авах эрх нь өөрт нь байсан учраас өмгөөлөгч томилохгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Шүүгдэгч М.Ммөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгдэгч М.Мөмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.А, М.Мнар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рич” нэртэй баарны хажууд 42-79 ОРБ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт 136.2 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис буюу олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хулээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, илтгэх хуудас /хх 7/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-18/,
эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 27/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 99-102/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5037 дугаар шинжээчийн “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Багааж” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Халаасны баруун урд жижиг халаас” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур, N25416518 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, N25929224 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Урд дээд хайрцаг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “Зүүн урд салоны доод хайрцаг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур, цаас, “Натрийн хлорид 0,9% 100 мл” гэсэн шошготой гялгар уут, “Долоогоны хандмал” гэсэн шошготой хуванцар сав, “Натрийн хлорид” гэсэн шилэн савтай шингэн, “Зүүн урд салоны дээд хайрцаг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн зүү, “0.9% 100 мл” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, “Халаасны баруун урд хижиг халаас” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон эм мэт зүйлүүд, мөнгөлөг цаас, “Баруун урд суудлын доод хэсэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариурууд, улаан болон шар өнгө хосолсон эм мэт зүйлүүд “TEBANTIN 300mg” гэсэн бичиглэлтэй эмийн сав, “Onion ring” гэсэн бичиглэлтэй гялгар уут, “Зүүн урд сандалын доод хэсэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, тариур, улаан болон шар өнгө хосолсон эм мэт зүйл, 3Натрийн хлорид 0,9% 100 мл” гэсэн шошготой гялгар уут, А38068541, N36938649, N27032338 гэсэн сери дугааруудтай 100-тын мөнгөн дэвсгэрт, А05628465, А04563281 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, “СХДЦХ-3 Хар тамхины ....42-79 ОБР гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн түлхүүр, улаан болон цагаан асаагуур, цаас, тамхины хайрцаг, тариур, улаан болон шар өнгө хосолсон капсул, гялгар уут, JN0604278 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэр, АА6740800 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “П.Мөнхзул УП03231759” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн тест, “Э.А АЮ03260616” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн тестний үр дүнг үнэлж, шинжилгээ хийх боломжгүй болно...” /хх 75-81/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1751 дугаар шинжээчийн “...Ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Багааж” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 53.1 г, “9 ’ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 57.6 г, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 25.5г байна. Цагаан өнгийн асаагуур, N259299224 гэсэн сери дугаар бүхий 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн жин тогтмол өөрчлөгдөхгүй тул тогтоох шаардлагагүй...” /хх 84-86/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5038 дугаар шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.А ПЮ03260516 шээс” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 89- 91/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5038 дугаар шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “М.МУП03231759 шээс” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 94-96/ гэх дүгнэлтүүд,
гэрч Б.У “.... ...” /хх 67-68/,
гэрч Б.Б “.... ...” /хх 71/,
гэрч М.Б“....” /хх 73-74/,
яллагдагчаар Э.А “....” /хх 135/,
яллагдагчаар М.М “.....” /хх 161/ гэх мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.А, М.Мнарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.А, М.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.А “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, түүний өмгөөлөгч Ю.Тогмид “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч М.М өмгөөлөгч Б.Буянхишиг “...тухайн тээврийн хэрэгслийг М.Мбарьж явснаараа Э.А машинаас гарч ирсэн өвсийг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М.Мд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А, М.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.А, М.Мнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, маргаж оролцсон байгаа нь шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгдэгч М.Мөмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.А, М.Мнар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 64 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгдэгч М.Мөмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, М.Мнарын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ