Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00397

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00397

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, ******* ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ******* ХК /РД:******, утас:*********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 38,974,794.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №4687/000287/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, №4687/000287/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 49,700,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон урьдчилгаа төлбөр зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодиг боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б.*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн №4687/000287/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, №4687/000287/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 36,531,471.31 төгрөг, үндсэн хүү 2,351,823.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,499.23 төгрөг. Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал 29,000.00 төгрөг, нийт 38,974,794.44 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт хариуцагч Б.*******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* *******наас нэхэмжилсэн 38,974,794.44 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,974,794.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 38,974,794.44 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,824 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 176,412 төгрөгийг, төрийн сангаас 176,412 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 38,974,794.44 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,824 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 176,412 төгрөгийг, төрийн сангаас 176,412 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ