Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00158

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00158

Дорноговь аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, ** дугаар хороо, С о /17***/, М г гудамж, **/* байр, Э Э т о, ** давхарт оршин байрлах, Т б ф ББСБ ХХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, **, ** тоотод оршин суух, Г овогт Оын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,302,384.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тб ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93***-****** дугаартай зээл 323 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. ... талуудын хооронд байгуулсан ****** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93***-****** дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,302,384.20 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 7,302,384.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Тб ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,302,384.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тб ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,302,384.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,788 төгрөгөөс 65,894 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,894 төгрөгийг, 65,894 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ