| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03674/И |
| Дугаар | 312/ШШ2026/00398 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00398
2026 01 27 312/ШШ2026/00398
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 8-р гудамжны 1б тоотод байрлах ******* ******* ХК-ийн /РД:**********, утас:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ****** тоотод оршин суух, ******* овогт ******* *******в /РД:******, утас:******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:*************/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 41,347,180.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Г.*******в, Б.******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* *******ны Хороолол тооцооны төвөөс MN570034130101863868 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Г.*******в нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын АТБайгууллагад ажилладаг. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,872,728.24 төгрөг, хүүнд 3,108,058.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,104.99 төгрөгийг тус тус төлсөн. 2025 оны 9 сараас өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ/, мөн зээлийн гэрээний 3.2.1 дэх заалт /Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх/, гэх заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нарт байнга зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар 80861612 утсаар байнга мэдэгдэж танилцуулсан. Зээлийн гэрээний 6.2.1 дэх Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол, 6.2.5 дахь Зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон гэж Банк үзсэн гэх заалтуудыг үндэслэн зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* ******* ХК нь зээлдэгч Г.*******в болон хамтран зээлдэгч Б.******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 39,677,208.50 төгрөг, хүү 1,654,319.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,651.93 төгрөг нийт 41,347,180.42 төгрөг гаргуулах буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 41,347,180.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.*******в, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.*******в, Б.******* нар нь ******* *******наас нэхэмжилсэн 41,347,180.42 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь хариуцагч Г.*******в, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,347,180.42 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******в, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 41,347,180.42 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,686 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 182,343 төгрөгийг, төрийн сангаас 182,343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт ******* ХК-ийн Орхон зээлийн төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,004,221.34 төгрөгийг хариуцагч Г.*******в, Б.******* нар төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,686 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******в, Б.******* нараас 182,343 төгрөг, төрийн сангаас 182,343 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ