Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00401

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00401

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****-р хороо, ******* талбай-02, Сэнтрал тауэр, ****-р давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:********, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ***** баг, толгодын ****-р гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:**********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 4,778,944.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч С.******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ2024040113869 тоот гэрээний дагуу iPhone 15 Pro маркийн rap утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,958,000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээл 3,863,692.91 төгрөг, үндсэн хүү 891,465.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,786.96 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 4,778,944.97 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.******* нь ******* ББСБ ХХК-с нэхэмжилсэн 4,778,944.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 778,944.97 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.*******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,778,944.97 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,778,944.97 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 778,944.97 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,413.12 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 45,706.56 төгрөгийг, төрийн сангаас 45,706.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,778,944.97 төгрөгийг хариуцагч С.******* төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 800,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 778,944.97 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,413.12 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 45,706.56 төгрөгийг, төрийн сангаас 45,706.56 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ