Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00917

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00917

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Ш.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ээлсэн мөнгө болох 2,100,000 төгрөг, алданги 1,260,000 төгрөг, нийт 3,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.Од холбогдуулан зээлсэн мөнгө болох 2,100,000 төгрөг, алданги 1,260,000 төгрөг, нийт 3,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.О нэхэмжлэгч Б.Аын нэхэмжилсэн зээлсэн мөнгө болох 2,100,000 төгрөг, алданги 1,260,000 төгрөг, нийт 3,285,000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,510 төгрөгийн тал 33,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 33,755 төгрөг, мөн хариуцагч Ш.Огаас 33,755 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ш.О нь зээлсэн мөнгө болох 2,100,000 төгрөг, алданги 1,260,000 төгрөг, нийт 3,285,000 (гурван сая хоёр зуун наян таван мянган) төгрөгийг нэхэмжлэгч Б.Аад төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,510 (жаран долоон мянган таван зуун арван) төгрөгийн тал 33,755 (гучин гурван мянган долоон зуун тавин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 33,755 (гучин гурван мянган долоон зуун тавин таван) төгрөг, мөн хариуцагч Ш.Огаас 33,755 (гучин гурван мянган долоон зуун тавин таван) төгрөг тус тус гаргуулан Б.Аад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК