| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00063/И |
| Дугаар | 308/ШШ2026/00174 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 308/ШШ2026/00174
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 308/ШШ2026/00174 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дүгээр баг, С зы байранд оршин байрлах, Д аймгийн Э мийн дын х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э мийн *-*** тоотод оршин суух Х овогт Гийн М холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,260,677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дь аймгийн Э м дын х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. ...Иймд Г.М 2,260,677 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,260,677 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс Д аймгийн Прокурорын газрын албан бичиг, Прокурорын тогтоол, Д аймгийн Э м дын хийн албан бичиг, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э м дын х нь хариуцагч Г.М холбогдуулан 2,260,677 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 51,121 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25,560.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д аймгийн Э м д х нэхэмжлэлтэй Г.М холбогдох 2,260,677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 51,121 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25,560.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ