| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01064/И |
| Дугаар | 302/ШШ2025/00931 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00931
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 302/ШШ2025/00931 | Б аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж, ..... байр, Э оффис, 000 давхар хаягт үйл ажиллагаа явуулах Т ББСБ ХХК (гүйцэтгэх захирал Б.Ө)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Ж-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт үндсэн зээл 3,044,150.32 төгрөг, зээлийн хүү 1,343,595.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,718.38 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 37,500 төгрөг, нийт 4,693,964.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Д.Ж-т холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн зээл 3,044,150.32 төгрөг, зээлийн хүү 1,343,595.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,718.38 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 37,500 төгрөг, нийт 4,693,964.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 3,044,150.32 төгрөг, зээлийн хүү 1,343,595.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,718.38 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 37,500 төгрөг, нийт 4,693,964.18 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,053 төгрөгийн тал 45,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 45,026 төгрөг, мөн хариуцагч Д.Жээс 45,026 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Саяа нь үндсэн зээл 3,044,150.32 төгрөг, зээлийн хүү 1,343,595.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,718.38 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 37,500 төгрөг, нийт 4,693,964.18 (дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянган есөн зуун жаран дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,053 (ерэн мянган тавин гурван) төгрөгийн тал 45,026 (дөчин таван мянган хорин зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 45,026 (дөчин таван мянган хорин зургаан) төгрөг, мөн хариуцагч Д.Жээс 45,026 (дөчин таван мянган хорин зургаан) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК