Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2026/00181

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2026/00181

Дорноговь аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, С т, *-р давхар, *** тоотод оршин байрлах, О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М * гудамж, *** тоотод оршин суух С овогт Эын Хд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 964,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20**-***** тоот зээлийн гэрээг байгуулж зээлийн эрх нээсэн. ... 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 700,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4,9 хувийн хүүтэй, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 80,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 4,9 хувийн хүүтэй зээлж авсан. 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 964,411 төгрөгийг Э.Хгаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Хд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Хд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 964,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Хд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 964,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,695.86 төгрөгөөс 13,847.93 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,847.93 төгрөгийг, 13,847.93 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ