Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2026/00182

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2026/00182

Дорноговь аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, ** мянгат, **-р байранд оршин байрлах, М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Д сум, * дүгээр баг, Ц оршин суух Л овогт Дын Ст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 184,140.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ю к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.С нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М ю к ББСБ ХХК-тай ***** тоот цахим зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ******** дугаараар холбогдож сануулсан ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн байна. Иймд Д.Саас 184,140.82 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.С холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 184,140.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ст холбогдох зээлийн гэрээний үүрэгт 184,140.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,174.23 төгрөгөөс 3,087.115 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,087.115 төгрөгийг, 3,087.115 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ