| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00029/И |
| Дугаар | 308/ШШ2026/00184 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 308/ШШ2026/00184
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 308/ШШ2026/00184 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, Югийн гудамж-** гудамж, МПМ цогцолборт оршин байрлах, Мф ББСБ ХХК,
Хариуцагч: Д аймаг, Д сум, * дугаар баг, э ч гудамж, *** дугаар байрны ** тоотод оршин суух, Б овогт Аийн Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,213,479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.Г нь өөрийн эзэмшлийн ****** дугаарын Мп аппликейшныг ашиглан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,070,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар А.Г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,213,479 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 1,213,479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Мф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,213,479 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,213,479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,673 төгрөгөөс 16,836.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,836.5 төгрөгийг, 16,836.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ