Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00985

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00985

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, .... дүгээр хороо, Бага тойруу6, 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, Х ХХК (гүйцэтгэх захирал Д.З)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Е.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 812,958.64 төгрөг, үндсэн хүү 512,697.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,427.55 төгрөг, нийт 1,356,083.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Е.Аад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 812,958.64 төгрөг, үндсэн хүү 512,697.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,427.55 төгрөг, нийт 1,356,083.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.А нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 812,958.64 төгрөг, үндсэн хүү 512,697.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,427.55 төгрөг, нийт 1,356,083.58 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,647 төгрөгийн тал 18,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 42,068 төгрөг, мөн хариуцагч Е.Ааас 18,323 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Е.А нь үндсэн зээлийн үлдэгдэл 812,958.64 төгрөг, үндсэн хүү 512,697.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,427.55 төгрөг, нийт 1,356,083.58 (нэг сая гурван зуун тавин зургаан мянган наян гурван төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,647 төгрөгийн тал 18,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000дугаартай данснаас 18,323 төгрөг, мөн хариуцагч Е.Ааас 18,323 төгрөг тус тус гаргуулан Х ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК