Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00992

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00992

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав, .... давхар хаягт үйл ажиллагаа явуулах, Д ББСБ ХХК (гүйцэтгэх захирал С.Л)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух, А овогт И.С-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,854,120.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,749.39 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, 3,458,769.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч И.Ст холбогдуулан Гэрээний үүрэгт үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,854,120.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,749.39 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, 3,458,769.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.С нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,854,120.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,749.39 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, 3,458,769.69 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,290 төгрөгийн тал 35,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 35,145 төгрөг, мөн хариуцагч И.Сээс 35,145 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч И.С нь гэрээний үүрэгт үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,854,120.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,749.39 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, 3,458,769.69 (гурван сая дөрвөн зуун тавин найман мянган долооно зуун жаран есөн төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,290 төгрөгийн тал 35,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 35,145 төгрөг, мөн хариуцагч И.Сээс 35,145 төгрөг тус тус гаргуулан Д ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК