| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00073/И |
| Дугаар | 308/ШШ2026/00197 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 308/ШШ2026/00197
| 2026 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 308/ШШ2026/00197 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Сын, *, өөрийн байранд оршин байрлах, Гб ХК,
Хариуцагч: Дь аймаг, С сум, * дугаар баг, М н хороолол, *** дугаар байрны ** тоотод оршин суух, Ж Б овогт Зын С,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,776,348.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гб ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... зээлдэгч З.С нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ********* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 20,800,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 54 хоногийн хугацаа хэтрүүлээд байна... Иймд З.Соос зээлийн төлбөрт 20,776,348.63 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч З.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 20,776,348.63 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Гб ХХК-ийн нэхэмжлэлтэй З.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,776,348.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гб ХК-ийн нэхэмжлэлтэй З.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,776,348.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,832 төгрөгөөс 130,916 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,916 төгрөгийг, 130,916 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ