| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2322001870039 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
*******эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2322001870039 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын , Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар аймгийн сумын дугаар баг гудамж тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сум Мааньт багийн нутаг дэвсгэрт Тоёота Альфард маркийн 81-5 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж онхолдон улмаар зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
1.Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн зорчих эрх хязгаарласан 3 жил сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тоёота Альфард маркийн 81-5 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч т хүлээлгэн өгөхийг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 13,704,710 /арван гурван сая долоон зуун дөрвөн мянга долоон зуун арав/, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 114,537,500 /нэг зуун арван дөрвөн сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, мөн шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан 2022 оны 09 дүгээр сарын -нд төрсөн /регистрийн дугаар: УЛ222941/, 20 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЭ231253/, 2017 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЮ173207/ нарт сар бүр 220,500 /хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийн төлбөрийг арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл гаргуулж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” 1,2.”Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул доорх гомдлыг гаргаж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах 499.1”.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” нь 81-5 УАХ улсын дугаартай альфард маркийн автомашиныг “Нэт капитал” ББСБ-аас зээлээр худалдан авсан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож Иргэний хуульд зааснаар ыг иргэний хариуцагчаар татсан. Хохирогч талаас шүүхээс тогтоох хохирлыг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэлтээ хэлсэн боловч дан ганц шүүгдэгчээс хохирол гаргуулж байгаа үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим 1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 5.1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагын зорилго 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. .1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас олон хүний амь насыг эрсдэлд оруулж хэзээ ч нөхөн сэргэгдэхгүй хүний амь нас хохирсон, учруулсан хохирлоо төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, олон хүүхэд өнчрүүлж нэг айлыг амьдралыг үндсээр нь өөрчилсөн шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэл оногдуулсан нь оршуулгын зардлыг ч бүрэн төлөөгүй хүнд хэт хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
...Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар огт маргадаггүй. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын хохирол, хор уршиг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаж байна.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд шинжээч томилж, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2025.03.25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт гарч, сэтгэцэд 3 дугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийн хүрээнд бус Статистикийн мэдээллийн санд зааснаар 2023 онд аймагт эрэгтэй хүний дундаж наслалт 70.5, амь хохирогчийн насны зөрүү 41.5 ба үүнийг тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлж, 114.537.500 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/28, А/275 дугаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/28, А/275 дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралтаар баталсан журмын 2.1.5-д “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих/ -д заасан хэргийг зааж өгсөн бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.1-д “Шинжилгээний байгууллага “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих/...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль, журам, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2025.03.25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийн хүрээнд хор уршгийн асуудлыг хянан шийдвэрлээгүй нь хуульд нийцэхгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-т заасныг баримтлан амь хохирогчийн сарын дундаж цалинг 4,050,000 төгрөгөөр тооцож, амь хохирогчийн асрамжид байсан хүүхэд бүрд cap бүр 220,500 төгрөгийн төлбөрийг арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт амь хохирогчийн Нүүдэлчин айрон Ресорс ХХК-аас 3,500,000 төгрөг, Кристалл Toп Майн ХХК-аас 550,000 төгрөгт тус тус ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн лавлагаа авагдсан байдаг.
Кристалл Toп Майн ХХК-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550,000 төгрөгийг, хувиараа төлснийг цалин хөлс, орлогод тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасантай нийцээгүй.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч талаас сэтгэцэд учирсан хохиролтой холбогдуулж гомдол гаргаж байна. Тухайн сэтгэцэд хохирсон учирсан хохирлыг гаргахдаа надтай уулзалт хийж, асуулга бөглүүлэх зэргээр гаргасан. Үүний ард 3 хүүхдийн сэтгэцийн асуудал яригдаагүй. Гэтэл нөгөө талаас үүнийг огт дурдахгүй байна. 3 жилийн хугацаанд энэ асуудал яригдаж байхад дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж маргаад байгаа нь надад сонин санагдаж байна. Танхимаар оролцсон хуралд оролцоход настай ээжийгээ хардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэж хэлж байсан. Энэ дээр хэлэхэд манай нөхрийн аав 7 настай хүн бид нартай хамт амьдардаг. Тэгэхээр би хадам аав, 3 хүүхэд гээд ам бүл дөрвүүл амьдардаг. Мөн яагаад энэ хэрэг зорчих эрхийг хязгаарлах, цахим гав зүүлгэх ял өгөөд байгаад гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл гомдол тайлагдахгүй, бүхэл бүтэн айлын амьдрал орвонгоор нь эргүүлсэнд гомдолтой байна гэв.
. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд ял хөнгөдсөн гэх асуудалд улсын яллагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй, дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчимд ял оногдуулахдаа харгалзан үзэх үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг заасан. Дээрх гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон учраас заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод хохирлыг нөхөн төлөх зорилго нь хорих ял оногдуулсан тохиолдолд удааширч хойшлох, орхигдох магадлал өндөр. 3 жил сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарласнаар шүүгдэгчийг хангалттай цээрлүүлэх, мөн хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн гэж үзэж байна. Иргэний хариуцагч, шүүгдэгч 2 нь нэг гэр бүлийн гишүүн учраас тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд унаж байсан авто машин нь гэр бүлийн дундын өмчлөлийнх учраас заавал иргэний хариуцагч оос хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. ******* өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж оролцож байгаа. Сэтгэцэд учирсан 3 дугаар зэргийн хор хохирол тогтоогдчихоод байхад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг үндэслэж өндөр хэмжээний төлбөр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан жишиг аргачлалын 1.3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна гэж заасан. Сэтгэцийн эмгэгийн хор уршгийн зэрэглэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоолгож 3 дугаар зэрэг гэж тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан. Гэтэл Иргэний хуулийг баримтлан 113 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн тайлбарыг дэмжиж байгаа. Хүүхдүүдийн хувьд сэтгэцийн хор уршиг тогтоогоогүй боловч сэтгэцийн хор уршиг учирсан. Гэхдээ анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийг үндэслэж хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохоор тогтоосон учир хохирогчид учирсан сэтгэцийн хохирлыг өндөр тогтоох шаардлагагүй гэж үзэж байна
7. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар алга гэв.
8. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний хариуцагч , шүүгдэгч ******* нараас хохирол төлбөр хувь тэнцүүлэн гаргуулах санал гаргасан боловч энэ талаар шүүхээс шийдвэрлээгүйд гомдолтой гэх зүйлийг ярьж байна. Хэрэгт авагдсан баримтаар болон, шүүгдэгч нар дундаасаа 3 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай. нь Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван тухайн авто машиныг өөрийн нэр дээр авч зээлийг төлж байсан. Улмаар дундын өмчлөлийн өмч хөрөнгө болж байгаа гэж үзэж байгаа. Түүний нөхөр болох шүүгдэгч ******* нь тээвэрт тухайн авто машиныг унаж явж байх үедээ осол гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол байгаагүй, дундын өмчлөлийг хэрэглэж захиран зарцуулах эрхийн хүрээнд амьжиргаагаа залгуулах үүднээс хот хооронд явж байхдаа осол гаргасан. Иймд оос хохирол төлбөртэй асуудлыг шууд хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч *******эд холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн бодит байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн холбогдсон гэмт хэрэгт нь 2023 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр өөрчлөлт орсон зүйл ангитай учир шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд холбогдох хуулийн заалтыг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 1.8, 1.9-ийг журамлан түүнд зорчих эрх хязгаарлах ял, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Ямар нэгэн байдлаар хохирол төлбөр бүрэн төлсөн гэх зэргээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилт, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлстэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй гэж тайлбарлаж байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт хангалттай, тодорхой тайлбарлаж тусгасан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн 1в-д дэлгэрэнгүй тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдолд тайлбар хэлэхэд шинжээчийн дүгнэлтийг барилгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаартай тогтоол, хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Иргэний хуульд зааснаар хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хор, хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан байна. Үүнд хохирогч нас барсан бол, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д шийдвэрлэх, мөн холбогдох хуулийн заалтаар хохирогчид аль ашигтайгаар шийдвэрлэхийг шүүхээс тогтооно гэж заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн тэжээгчээ алдсан болон цалин хөлстэй холбоотой баримт тодорхой баримт хэрэгт авагдаагүй байсан, энэ талаар шүүх хэлэлцэхгүйгээр орхих боломжтой байсан гэж үзээд байна. Энэ талаар холбогдох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн, өөр компанид зөвлөгөө өгдөг байсан талаар баримтыг гаргаж өгч баримтын хүрээнд шийдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч *******ийг 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сум Мааньт багийн нутаг дэвсгэрт Тоёота Альфард маркийн 81-5 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж онхолдон улмаар зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хасаж, *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 13,704,710 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 114,537,500 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, мөн шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан 2022 оны 09 дүгээр сарын -нд төрсөн М., 20 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн М., 2017 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн М. нарт сар бүр 220,500 төгрөгийн төлбөрийг арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл гаргуулж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* “анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан үзэлгүй хэт хөнгөн ял оногдуулсан, хохирол төлбөрийг иргэний хариуцагчид хуваан хариуцуулаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “анхан шатны шүүх хохирол иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт “Toyota alphart-Н10” маркийн 815 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас барсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс үйл баримт болон гэм буруугийн талаар маргахгүй байна.
3.2 Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээг ихэсгэж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг баримтлан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болж өнгөрсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг баримтлан, хуульд заасан хэмжээ хязгаарын дотор шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Энэ хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд олгоогүй юм.
3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсны төлбөрийг тогтоохдоо буруу тооцоолж, дутуу гаргасан, хохирол төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулаагүй” гэх гомдол, тайлбар нь үндэслэлтэй байна.
3.5. Анхан шатны шүүх амь хохирогчийн сарын дундаж цалин хөлсийг 4.050.000 төгрөг гэж, амь хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нэг гишүүнд ногдох хэсгийг 1,012,500 төгрөг гэж тус тус зөв тооцсон атлаа үүнээс гурван хүүхдийн дунд олгогдож буй тэжээгчээ алдсаны тэтгэвэр буюу 792,000 төгрөгийг бүхэлд нь хасч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцсон нь буруу байна.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн асрамжид байсан 3 хүүхдийн дунд нийт 792,000 төгрөгийн тэтгэвэр улсаас олгодог ба нэг хүүхдэд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ 24,000 төгрөг болж байх тул амь хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нэг гишүүнд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нь 748,500 төгрөг /1,012,500-24,000=748,500/ байна.
3.. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан “Toyota alphart-Н10” маркийн 815 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Нэт капитал финанс корпораци ББСБ”-ын эзэмшилд байдаг талаар нотолсон тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1-р хавтаст хэргийн 142-р хуудсанд авагдсан байна.
Гэвч 1-р хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан Нэт капитал финанс корпораци ББСБ-ын 529 дугаартай албан бичиг, 18-171 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нь уг тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр зээлдүүлэгч талд шилжүүлсэн нь нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь иргэн гэж үзэх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох амь хохирогчийн оршуулгын зардал болох 20,704,710 төгрөгийг иргэний хариуцагч , шүүгдэгч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 7,000,000 төгрөг төлсөн байх тул түүнд ногдох хэсгээс хасч шийдвэрлэв.
3.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нь “гэм хор учруулсны болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөр зэргийг шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэх тайлбар гаргаж байгааг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3-т ...сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус заасан.
Иргэний хуулийн гэм хорын талаарх нарийвчилсан зохицуулалт буюу 499 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийнхээ хувьд бусдын амь насанд учирсан шууд хор уршиг буюу оршуулгын зардал төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй боловч хохирогч амь насаа алдсанаас үүсэх хор уршгийг арилгах үүргийг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь иргэний хариуцагч бус шүүгдэгч ******* байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хохирол, хор уршиг учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан хэдий боловч гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь хөдөлбөргүй тогтоогджээ.
Дээрх тохиолдолд нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоох талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тодорхой заасан, анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь “амь хохирогчийн сард авдаг цалин хөлс тодорхойгүй, энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй” гэх гомдол, тайлбарыг гаргаж байгаа боловч 2-р хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар амь хохирогч нь сард 4.050.000 төгрөгийн цалин орлоготой байсан болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг бүхэлд нь өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан гомдлыг бүхэлд нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд иргэний хариуцагч оос 10,352,355 төгрөгийг, шүүгдэгч *******ээс 3,352,355 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан хор уршигт 114,537,500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан 2022 оны 09 дүгээр сарын -нд төрсөн М., 20 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн М., 2017 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн М. нарт тус тус 748,500 төгрөгийг сар бүр арван зургаан нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулсугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ