| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01036/И |
| Дугаар | 302/ШШ2025/01000 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/01000
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 302/ШШ2025/01000 | Б аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банк (захирал Л.Ө)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Х.Ж,
Хариуцагч: Б аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Х.С нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 6,364,433 төгрөг, зээлийн хүү 2,321,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,398 төгрөг, нийт 8,756,793 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Х.Ж, Х.С нарт холбогдуулан гаргасан үндсэн зээл 6,364,433 төгрөг, зээлийн хүү 2,321,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,398 төгрөг, нийт 8,756,793 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ж, Х.С нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 6,364,433 төгрөг, зээлийн хүү 2,321,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,398 төгрөг, нийт 8,756,793 /найман сая долоон зуун тавин зургаан мянган долоон зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Х банкын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,058 төгрөгийн тал 77,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 77,529 төгрөг, мөн хариуцагч Х.Ж, Х.С нараас 77,529 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Ж, Х.С нар нь үндсэн зээл 6,364,433 төгрөг, зээлийн хүү 2,321,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,398 төгрөг, нийт 8,756,793 /найман сая долоон зуун тавин зургаан мянган долоон зуун ерэн гурван/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай Х банкын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ж, Х.С нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Барьцааны гэрээний зүйл болох 1.Б, Н, 5-р баг, Ямаат багт орших эсгий гэр, 218 толгой мал зэрэг хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,058 (нэг зуун тавин таван мянган тавин найман) төгрөгийн тал 77,529 (далан долоон мянган таван зуун хорин есөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 77,529 (далан долоон мянган таван зуун хорин есөн) төгрөг, мөн хариуцагч Х.Ж, Х.С нараас 77,529 (далан долоон мянган таван зуун хорин есөн) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК