Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01001

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01001

Баян-Өлгий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Е.Т-д холбогдуулан гаргасан Хүүхдийн төрөөс өгдөг 100,000 төгрөг болох хүү Т.А, охин Т. нарын эцэг Е.Т-ний нэр дээрх дансаар олгогдох 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойших мөнгийг гаргуулж, хүүхдийн мөнгө авах эрхийг хүүхдийн ээж надад шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК