Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2026/00202

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2026/00202

Дорноговь аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, Югийн гудамж-** гудамж, МПМ цогцолборт оршин байрлах, Мф ББСБ ХХК,

Хариуцагч: Д аймаг, Д сум, * дүгээр баг, Цд оршин суух, С овогт Дын Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,388,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Э нь өөрийн эзэмшлийн ******** дугаарын Мп аппликейшныг ашиглан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,190,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Д.Э зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,388,566 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 1,388,566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Мф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,388,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,388,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,167 төгрөгөөс 18,583.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,583.5 төгрөгийг, 18,583.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ