Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01131

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01131

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Д овогт А.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын ... дугаар багт оршин суух, Б овогт Б.Б холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан автомашины үлдэгдэл үнэ 8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.Б нарт шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.Б хариуцагч Б.Б аас худалдан авсан автомашины үлдэгдэл үнэ болон алданги 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Хариуцагч Б.Б нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний эзэмшлийн Ланд-80 маркийн автомашиныг 14500000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба үлдсэн 8,500,000 төгрөгийг сарын хугацаанд өгөхөөр болсон боловч одоо хүртэл өгөхгүй байгаа болно. Иймд Б.Б аас худалдан авсан автомашины үлдэгдэл үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б.Б ад шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариуцагч нь шүүгчээс тогтоосон хугацаанд татгалзал болон түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн баримтад Миний бие Б Ланд-80 3230 дугаартай машиныг Б-ээс авлаа. 14.5 сая төгрөгт авсан. Бэлэн 6 сая өглөө. Үлдсэн мөнгийг сарын хугацаанд өгөхөөр болов гэж бичигдсэн байна.

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээр уригдах тал Б.Б-ыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч ирээгүй байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байна.

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

6.Хариуцагч Б.Б-ад 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрх үүргийг танилцуулан мөн өдөр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг гардуулан өгч нэхэмжлэлийг гардуулснаас хойш 5 хоногийн дотор буюу 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Б.Б-аас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

7.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

8 Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

9.Иймд хариуцагч Б.Б-аас худалдан авсан автомашины үлдэгдэл үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 150,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас худалдан авсан автомашины үлдэгдэл үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б-аас 150,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК