Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01003

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01003

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ...-р хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Г банкны төв байр хаягт үйл ажиллагаа явуулах, Г банк ХК (гүйцэтгэх захирал А.О)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ш овогт Х.Ат холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,631,706.77 төгрөг, зээлийн хүү 469,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,842.93 төгрөг, нийт 9,113,579.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ат холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 8,631,706.77 төгрөг, зээлийн хүү 469,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,842.93 төгрөг, нийт 9,113,579.56 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,767 төгрөгийн тал 80,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 80,383 төгрөг, мөн хариуцагч Х.Ааас 80,383 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 8,631,706.77 төгрөг, зээлийн хүү 469,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,842.93 төгрөг, нийт 9,113,579.56 (есөн сая нэг зуун арван гурван мянган таван зуун далан есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,767 (нэг зуун жаран мянган долоон зуун жаран долоон) төгрөгийн тал 80,383 (наян мянган гурван зуун наян гурван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 80,383 (наян мянган гурван зуун наян гурван) төгрөг, мөн хариуцагч Х.Ааас 80,383 (наян мянган гурван зуун наян гурван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК