Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01004

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/01004

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Г банкны Б салбар (захирал М.Т)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт С.Е-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,133,706.34 төгрөг, зээлийн хүү 507,878.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,694.49 төгрөг, нийт 11,655.278.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Е-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Е нь нэхэмжлэгч Г банкны Б салбарын үндсэн зээл 11,133,706.34 төгрөг, зээлийн хүү 507,878.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,694.49 төгрөг, нийт 11,655.278.86 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Г банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,434 төгрөгийн тал 100,717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 100,717 төгрөг, мөн хариуцагч С.Еаас 100,717 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч С.Е нь нэхэмжлэгч Г банкны Б салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 11,133,706.34 төгрөг, зээлийн хүү 507,878.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,694.49 төгрөг, нийт 11,655.278.86 (арван нэгэн сая зургаан зуун тавин таван мянган хоёр зуун далан найман төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г банкны Б салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,434 (хоёр зуун нэгэн мянган дөрвөн зуун гучин дөрвөн) төгрөгийн тал 100,717 (нэг зуун мянган долоон зуун арван долоон) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 100,717 (нэг зуун мянган долоон зуун арван долоон) төгрөг, мөн хариуцагч С.Еаас 100,717 (нэг зуун мянган долоон зуун арван долоон) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банкны Б салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК