Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2026/00206

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2026/00206

Дорноговь аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дүгээр баг, С з байранд оршин байрлах, Д аймгийн Э мийн дын х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Д сум, * дугаар баг, Ү гэх газарт оршин суух И х овогт Цийн И,

Хариуцагч: Д аймаг, Д сум, * дүгээр баг, Иж, *** тоотод оршин суух И х овогт Иийн Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,217,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Э м д х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ял оногдуулж шийдвэрлэсэн. ...Иймд Ц.И, И.Бд нараас 3,217,965 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ц.И, И.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 3,217,965 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс Д аймгийн Прокурорын газрын албан бичиг, Прокурорын тогтоол, Д аймгийн Э м д хийн албан бичиг, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Э м д х нь хариуцагч Ц.И, И.Б нарт холбогдуулан 3,217,965 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 66,437 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 33,218.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д аймгийн Э м д хийн нэхэмжлэлтэй Ц.И, И.Б нарт холбогдох 3,217,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 66,437 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,218.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ