| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01024/И |
| Дугаар | 302/ШШ2025/01015 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/01015
| 2025 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 302/ШШ2025/01015 | Б аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Г банк (захирал М.Т)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Жл овогт Хын Тт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,613,117.77 төгрөг, зээлийн хүү 243,676.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,304.41 төгрөг, нийт 5,862,098.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г банкын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Т, М.Х нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага хариуцагчаар Х.Тийг тодорхойлсон ба хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Г банкын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 5,613,117.77 төгрөг, зээлийн хүү 243,676.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,304.41 төгрөг, нийт 5,862,098.97 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Г банкын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,744 төгрөгийн тал 54,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 54,372 төгрөг, мөн хариуцагч Х.Тээс 54,372 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банкт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Г банкын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 5,613,117.77 төгрөг, зээлийн хүү 243,676.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,304.41 төгрөг, нийт 5,862,098.97 (таван сая найман зуун жаран хоёр мянган ерэн найман төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г банкт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г банкын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,744 (нэг зуун найман мянган долоон зуун дөчин дөрвөн) төгрөгийн тал 54,372 (тавин дөрвөн мянган гурван зуун далан хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 54,372 (тавин дөрвөн мянган гурван зуун далан хоёр) төгрөг, мөн хариуцагч Х.Тээс 54,372 (тавин дөрвөн мянган гурван зуун далан хоёр) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банкт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК