Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01031

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01031

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 3 дугаар багт оршин суух, М овогт А.Д.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанеркед шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч А.Д нь Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүсэж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Иргэн А.Дийн Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.

1.2.Учир нь А.Дийг тухайн үед тус нэгдэлд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа ба 1995-2000 онуудын мал тооллогын картуудад зөрчилтэй учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3.Иймд А.Дийн Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Архивын хэлтсээс хуулбарлаж олгосон 1987, 1988, 1989, 1992 онуудын цалин хөлсний баримтууд, 1995, 1997, 1998, 1999, 2000, 2001 онуудын мал тооллогын баримтууд, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн №0912181 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0203000053, 02312644 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А.Дийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Я.С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1122, 1123 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1148 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Д болон түүний 1987-2000 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 403 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 1987, 1988, 1989 оны баримт, мөн тус сумын 1995-2000 онуудын мал тооллогын баримт, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 740 дугаартай албан бичгээр Б.Жанеркед олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Учир нь тухайн үед тус нэгдэлд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа ба 1995-2000 онуудын мал тооллогын картуудад зөрчилтэй учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч А.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч А.Д нь Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.1. Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 403 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 1987 оны баримтад .... Д 4-р сард 96 төгрөг, 9-р сард 131 төгрөг 12 мөнгө, 10-р сард 82 төгрөг 26 мөнгө, 11-12-р сард 150 төгрөг, 1988 оны баримтад 1-р сард 81 төгрөг 42 мөнгө, 2-р сард 81 төгрөг 42 мөнгө, 3-р сард 60 төгрөг, 4-р сард 74 төгрөг, 5-р сард 107 төгрөг, 6-р сард 102 төгрөг, 7-8-р сард 204 төгрөг, 9-р сард 1086 төгрөг, 10-р сард 71 төгрөг, 11, 12-р сард 228 төгрөг 70 мөнгө, 1989 онд 1-р сард 53 төгрөг, 2-р сард 56 төгрөг, 3-р сард 45 төгрөг 15 мөнгө, 4-р сард 65 төгрөг, 5-р сард 65 төгрөг, 6-р сард 100 төгрөг, 7-8-р сард 149 төгрөг, 9-р сард 4428 төгрөг 20 мөнгө, 10-р сард 50 төгрөг, 11,12-р сард 215 төгрөг 70 мөнгө, 1992 онд авсан хөлс тус тус бичигдсэн байдал,

6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1148 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А.Дийн Иргэний хаягийн хуудас буюу №7 маягтад ... 6.Оршин суухаар бүртгэгдэж буй хаяг: Б аймгийн Д сумын 3-р баг, ... 10.хаана ямар ажилтай: малчин ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7. Мөн хүсэлт гаргагч А.Д нь Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

7.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болон тус аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 403 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д сумын 3-р багийн мал тооллогын 1995 оны баримтын ... 21-рт Д, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчдын тоо:2, .... тэмээ бүгд: 1, 1995 оны эцэст тоологдсон бэлэн мал: адуу:28, үхэр:32, хонь:73, ямаа:98, ... гэж,

1997 оны мал тооллогын баримтад ... 14-рт Д, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:4, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:4, малчдын тоо:3, .... 1997 оны эцэст тоологдон бэлэн мал: бүгд:161, тэмээ:1, адуу: 13, үхэр:27, хонь:60, ямаа: 60, 1996 оны эцсийн тооллогоор байсан бүгд: 207, тэмээ:1, адуу:14, үхэр: 41, хонь:86, ямаа:68, ... гэж,

1998 оны мал тооллогын баримтад ... 16-рт А.Д, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчдын тоо:21 .... тэмээ, үүнээс 5 ба дээш насны: 1, хонь бүгд: 68, ямаа: 64, 1998 оны эцэст тоологдсон мал бүгд: 185, тэмээ:1, адуу:15, үхэр: 37, хонь:68, ямаа: 64 ... гэж,

1999 оны мал тооллогын баримтад ... 12-рт А.Д, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчдын тоо:2, .... хонь бүгд:72, ямаа бүгд: 69, 1999 оны эцэст тоологдсон мал бүгд: 192, тэмээ:1, адуу: 14, үхэр: 26 ... гэж,

2000 оны мал тооллогын баримтад ... 24-рт А.Д, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:4, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:4, малчдын тоо:2, .... тэмээ бүгд: 1, хонь бүгд: 74, ямаа бүгд: 113, 2000 оны эцэст тоологдсон мал бүгд: 228, тэмээ:1, адуу: 14, үхэр: 26, хонь:74 ... гэж тус тус тоолуулсан малын тоо бүртгэгдсэн байдал,

7.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1148 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч А.Дийн 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Д.С-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(А) маягтыг 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд ... 5.төрсөн он: 1994.03.28, ... 8.эхийн овог нэр: М.Ж, эрхэлдэг ажил: саальчин, ... 14.Эцгийн овог нэр: А Д, регистрийн дугаар: 00000, нийгмийн бүлэг: малчин, эрхэлдэг ажил: ардын аж ахуйтан ... гэж,

Мөн хүсэлт гаргагчийн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Д.А-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(А) маягтад ... 5.төрсөн он: 1995.12.25 ... 8.эхийн овог нэр: М.Ж, нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан, ажилладаг байгууллага: 3-р баг, эрхэлдэг ажил: саальчин, ... 14.Эцгийн овог нэр: А Д, регистрийн дугаар: 00000, нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан, ажилладаг байгууллага: 3-р баг, эрхэлдэг ажил: малчин ... гэж,

Мөн хүсэлт гаргагчийн 1999 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Д.Б-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(А) маягтад ... 5.төрсөн он: 1999.09.24 ... 8.эхийн овог нэр: М.Ж, нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан, эрхэлдэг ажил: малчин, ... 14.Эцгийн овог нэр: А Д, регистрийн дугаар: 0000, нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан, эрхэлдэг ажил: малчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Харин хүсэлт гаргагч А.Д нь Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч 1991 онд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсныг шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Хүсэлт гаргагч А.Д нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000005057 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаагаар тогтоогдож байна.

10.Хүсэлт гаргагч А.Дийн 0912181 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0203000053 дугаартай баталгаажилтын хуудсанд Молхы овгийн Аын Д /РД:00000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

11.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч А.Д нь Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт Аын Д нь Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК