Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01032

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01032

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, Ө овогт Сийн Ц.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-д шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч С.Ц нь Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Малчин С.Цгийн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.

1.2.Учир нь, тус аймгийн Архивын хэлтсээс ажил олгогчийн С.Цг малчнаар томилсон тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3.Иймд Өөлөг овогт Сийн Цгийн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Архивын хэлтсээс хуулбарлаж олгосон Б аймгийн Өмч хувьчлалын комиссын А сумын Ялалтын оргил нэгдлийн ХОЭБ-ийн материал, түүний 0915789 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0212000166 дугаартай баталгаажилтын хуудас зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 721 дугаартай Архивын лавлагаа, Ц.Э, С.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээ, Э.Б, Э.Б, Э.Ба нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.Сэд олгосон итгэмжлэл, Г.П, Ц.Тү, Б.О нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Сээгийн цалин хөлсний баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1119, 1120 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 739 дугаартай албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1158 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Ц болон түүний нөхөр Ц.Эрдэнийн ХААТР маягтууд, Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 405 дугаартай албан бичгээр ирүүлсэн аймгийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны баримтаас А сумын Ялалтын оргил нэгдлийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчооны жагсаалт, Г.П, Ц.Т, Б.Ою нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Малчин С.Цгийн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Учир нь, тус аймгийн Архивын хэлтсээс ажил олгогчийн С.Цг малчнаар томилсон тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Хэрэгт Б аймгийн Архивын хэлтсээс хуулбарлаж олгосон А сумын Ялалтын оргил нэгдлийн өмч хувьчлалын материал авагдсан байгаа тул түүнийг үндэслэж С.Цгийн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч С.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1. Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болон Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 405 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Өмч хувьчлалын комисс, А сумын Ялалтын оргил нэгдлийн ХОЭБ-ийн материал, эхэлсэн: 1994, дууссан:1994 гэх баримтад Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо: Ц, дугаар: 066437, нэрлэсэн үнэ: 7000, ХСЭБ-ээр баталгаажуулсан хөр, төрөл: мал, хашаа, олгосон хөрөнгийн үнэн: 7000 ... гэж тусгагдсан байна.

6.2. Хүсэлт гаргагч С.Цгийн 0915789 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0212000166 дугаартай баталгаажилтын хуудсанд Ө овгийн Сийн Ц /РД:00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 7 жил 2 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

6.3.Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолт болох 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгосон С.Цгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2000 он, 2014 оны 1-6-р сар, 2016 оны 6-11-р сар, 2018 оны 1-р сар, 2020 оны 10-12-р сар, 2021 оны 1-9-р сар, 2023 оны 11, 12-р сар, 2024 оны 1-12-р сар, 2025 оны 1-9-р сар хүртэлх төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус бичигдсэн байна.

6.4.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 721 дугаартай Архивын лавлагаагаар А сумын Ялалтын оргил нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болох нь тогтоогдсон байна.

6.5.Хүсэлт гаргагч С.Ц нь У овгийн Ц.Э-тэй 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, улмаар хамт амьдрах хугацаанд 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Э.Б, 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э.Б, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин Э.Ба нар төрсөн болох нь тэдний гэрлэсний гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

6.6. Гэрч Г.П, Ц.Т, Б.О нар ... намайг Ялалтын оргил нэгдэлд ажиллаж байхад тус сумын Бардам бригадад Сээ, Буянжиг нарын суурьт Сийн Ц нь 1991-1992 онуудад туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх тус тус тодорхойлж, мэдүүлсэн байна.

7.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Ц нь Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Архивын хэлтсээс хуулбарлаж олгосон Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо гэх баримтад хүсэлт гаргагч С.Цгийн нэр бичигдсэн, хэрвээ С.Ц нь тус нэгдэлд ажиллаагүй байсан бол өмч хувьчлалаар мал, хашаа хувьчлахгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч С.Ц нь 1991, 1992 онд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул тухайн баримтыг үндэслэн хүсэлт гаргагч С.Цгийн 1991, 1992 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэж үзлээ.

8.Шүүхэд нотариатчаар гэрчлүүлж тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг өгсөн Г.П, Ц.Т, Б.О нар ... С.Ц нь 1991-1992 онуудад тус аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан талаар тодорхойлж, мэдүүлж байгаа боловч гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад баримтуудаар нотлогдохгүй байна.

9.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Б аймгийн Архивын хэлтсээс хуулбарлаж олгосон цалин хөлсний баримтыг гаргаж өгсөн ба уг цалин хөлсний баримтад Сээ, Б нарын 1990, 1992, 1991 онуудын цалин хөлс бичигдсэн боловч тухайн цалин хөлсний баримтаар хүсэлт гаргагч С.Ц 1991, 1992 онуудад малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Иймд дээрх үндэслэлээр С.Цгийн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өөлөг овогт Сийн Цгийн Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК