Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01036

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/01036

Б аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1-р хороо, ....-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, Гэрэгэ тауэр, 0000 тоотод үйл ажиллагаа явуулах, Д ББСБ ХХК (гүйцэтгэх захирал Н.С)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, А.Сд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт нийт 1,189,706 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.С-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,113,494.18 төгрөг, зээлийн хүү 65,149.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 562.72 төгрөг, бусад зардал 10,500 төгрөг, нийт 1,189,706.33 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хариуцагч төлбөр төлсөн баримтаар тус тус нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,103 төгрөгийн тал 16,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 16,551 төгрөг, мөн хариуцагч А.С-гээс 16,551 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.С нь нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,113,494.18 төгрөг, зээлийн хүү 65,149.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 562.72 төгрөг, бусад зардал 10,500 төгрөг, нийт 1,189,706.33 (нэг сая нэг зуун наян есөн мянган долоон зуун зургаан төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,103 төгрөгийн тал 16,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 16,551 төгрөг, мөн хариуцагч А.Сгээс 16,551 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК