| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01054/И |
| Дугаар | 302/ШШ2025/01113 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/01113
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 302/ШШ2025/01113 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Т овогт Б.Н.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Е.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
(Хүсэлт гаргагч Б.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүсэлт гаргагчаас түүнийг төлөөлж өмгөөлөгч нь оролцох тул түүний эзгүйд шүүх хуралдаан хийх хүсэлтээ мэдэгдсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Н нь Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.Н нь Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суугдаг. Би Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай тушаалаар тус төвийн компьютер операторч 1 дүгээр курсийн дадлагын багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2005 оноос эхлэн Б аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд эдийн засгийн онолын багшийн үүргийг гүйцэтгэж хэлсэн боловч тухайн үеийн сургуулийн захирал үүнтэй холбогдуулан тушаал гаргаагүй болно. Миний бие 2005 оноос 2018 оны хооронд эдийн засгийн онолын багшаар ажиллаж, Б аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эдийн засгийн онол болон иргэний боловсролын ёс зүйн хичээлүүдийг зааж ирсэн ба тус төвийн захирал сүүлд 2018 онд Б/14 дугаартай тушаалаар надад эдийн засгийн онолын багшаар томилох тухай шийдвэр гаргасан. Гэвч бодит байдал дээр миний бие дээр дурдсанчлан 13 жил эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан ба үүнийг тухайн үе үеийн захирлууд болох Ж.М, М.А, Х.Г нар мөн сургалтын менежерээр ажиллаж байсан Х.Б, Х.С нар гэрчилнэ. Иймд Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/14 дугаартай тушаал, Х.Б, Х.Х Ж.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, өмгөөлөгч Е.М-ийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багшийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 741 дугаартай албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1150 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Б.Н болон түүний 2005-2018 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 397 дугаартай лавлагаа, Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 416 дугаартай лавлагаа зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Н нь Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оноос 2018 оны хооронд эдийн засгийн онолын багшаар ажиллаж ирсэн ба тус төвийн захирал сүүлд 2018 онд Б/14 дугаартай тушаалаар надад эдийн засгийн онолын багшаар томилох тухай шийдвэр гаргасан. Гэвч бодит байдал дээр миний бие дээр дурдсанчлан 13 жил эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан ба үүнийг тухайн үе үеийн захирлууд болон менежер нар гэрчилнэ. Иймд Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
7.Хүсэлт гаргагч Б.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8.Хүсэлт гаргагч Б.Н нь Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн багшаар, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компьютер онол дадлагын багшаар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эдийн засгийн онолын багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах номын санчаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүртэл ажил олгогч нийгмийн түншлэлийг хариуцсан мэргэжилтэнээр, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл харилцааны ур чадварын багш, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дотуур байрны ахлах багшаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1.Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 397 дугаартай албан бичигт хүсэлт гаргагч Б.Н-д холбогдох Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 52 тоот тушаал, 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 55 тоот тушаал, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаал, 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 тоот тушаал, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 тоот тушаалуудыг хавсарган хүргүүлэв гэжээ.
8.2.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 52 Цалингүй чөлөө олгох тухай тушаалд Өөрийн хүсэлтийн дагуу багш С.Г, Б.Ж, Б.Н нарт 1 сарын цалингүй чөлөө олгосугай гэж бичигдсэн байдал,
8.3.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай Багш нарын цалинг шинэчилж тогтоох тухай тушаалд 1.Тус төвийн багш нарын цалинг 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчилж тогтоосугай гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 85 дугаарт Н, мас.багш, 7, ТҮ-5 гэж бичигдсэн байдал,
8.4.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Цалин шинэчлэн тогтох тухай тушаалд Багш ажилчдын шинэчилсэн цалин, хөлсийг 1,2,3 дугаар хавсралтаар баталсугай гэж бичигдсэн байх ба энэхүү тушаалын хавсралтын 67 дугаарт Н, Багш, 6, ТҮМБ-5 гэж бичигдсэн байдал,
8.5.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалд ... Багш, ажилчдын 2009 оны ээлжийн амралтын хуваарийг 1,2 дугаар хавсралтаар баталсугай гэж бичигдсэн байх ба энэхүү тушаалын хавсралтын 4 дүгээрт овог, нэр: Б.Н, заах мэргэжил: Компьютерын онол, дадлагын багш гэж бичигдсэн байдал,
8.6.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалд Багш, ажилтан, ажилчдын шинэчилсэн цалинг 1,2,3,4 дүгээр хавсралтаар баталсугай гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 25 дугаарт Н, Багш, ажилласан жил:12, ТҮМБ-3 гэж бичигдсэн байдал,
8.7.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд ... 1.Эдийн засгийн багш С.Гүлияд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт олгосугай. 2.Багш С.Г-ийн цагийг багш Б.Нд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн С.Гүлия ажилдаа эргэж орох хүртэл ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.8. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ... 1.Б.Нг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эдийн засгийн багшаар томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.9. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд ... 1.Тус төвийн Номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан К.А нь өөрийн хүсэлтээр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан тул оронд нь ажлын байр нь хорогдож байгаа эдийн засгийн багш Бы Нг туслах номын санчаар түр томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.10.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 100 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд ... Нэг.Ажил олгогч, нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөх Х.-д 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгосугай. Хоёр. Х.Е-ы оронд Б.Нг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Х.Е эргэж ажилд орох хүртэл томилж, хөдөлмөрийн гэрээг түр байгуулсугай гэж бичигдсэн байдал,
8.11.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд ... Нэр. Х.Е-ы жирэмсний амралтын хугацаа дуусч, ажилд эргэж орох хүсэлт гаргасан тул Б.Н-г ажил олгогч нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж бичигдсэн байдал,
8.12. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай Ажилд томилох тухай тушаалд хоёр: Харилцаа ур чадварын багш Б.Иын оронд Б.Н-г 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б.И эргэж ажилдаа орох хүртэл түр ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.13. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай Ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалд ... Төрийн эдийн засгийн багшаар ажиллаж байсан Б.Н-г 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дотуур байрны ахлах багшаар томилж, тухайн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахыг хүний нөөц эрхзүй гадаад харилцаа хариуцсан ажилтанд үүрэг болгосугай гэж бичигдсэн байдал,
8.14. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд .. Нэг. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаартай тушаалын хавсралтад дотуур байрны ахлах багшийн орон тоо байхгүй байгаа тул Б.Нг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж бичигдсэн байдал,
8.15. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд ... Тус сургуулийн дотуур байрны багш Б.Н-г 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд М.Н-г дотуур байрны багшаар томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.16. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/14 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд ...Тус төвийн эдийн засгийн багш И.И-г 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Б.Н-г эдийн засгийн багшаар томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,
8.17. Б аймгийн Ө сумын иргэн Х.Б-, Х.Х-, Ж.М- нарын ... 2004-2005 онуудад мөн 2013 оноос хойш багш Б.Н нь мэдээлэл зүйн болон эдийн засгийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
8.18. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 738 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч Б.Н-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хүргүүлсэн байх ба энэхүү лавлагаагаар хүсэлт гаргагч Б.Н нь 2002 оны 01 дүгээр сараас 2003 оны 11 дүгээр сар дуусталх хугацаанд, 2004 оны 01 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сар дуусталх хугацаанд, 2006 оны 02 дугаар сараас 2007 оны 9 дүгээр сар дуусталх хугацаанд, 2007 оны 12 дугаар сар, 2008 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сард дуусталх хугацаанд Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх тодорхойлолт ирүүлсэн байна.
8.19. Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 416 дугаартай Б.Н Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал болон цалингийн цэсийг хүргүүлж байна гэх ба хүсэлт гаргагч Б.Н-ийн 2009, 20102011 2012, 2013, 2014, 2015, 2025, 2016, 2017, 2018 онуудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байна.
8.20. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1150 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагчийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд Е.А төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 8.эхийн овог, нэр: Б.Н, ажилладаг байгууллага: МСҮТ, эрхэлдэг ажил: багш гэж, 2007 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүүхэд Е.Ерасылын төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 8.эхийн овог, нэр: Б.Н, ажилладаг байгууллага: МСҮТ, эрхэлдэг ажил: багш гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
9.Хүсэлт гаргагч Б.Н-гийн Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:
9.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Б.Н нь Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.2.Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалаар хүсэлт гаргагч Б.Н--г ажил олгогч нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар түүнийг харилцааны ур чадварын багшаар томилсон байна
Мөн Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б.Н г 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
9.3. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үзэхэд хүсэлт гаргагч Б.Н нь 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1,2 дугаар саруудад сайн дурын даатгал төлсөн байх ба 2016 оны 3 дугаар сараас эхлэн Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул түүнийг Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй болно.
10.Хүсэлт гаргагч Б.Н нь эдийн засагч болон Хөдөө аж ахуйн салбарын удирдлага мэргэжлээр 1997 онд төссөн ... дугаартай диплом авсан байна. Мөн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0027213 дугаартай багшлах эрхийн үнэмлэх, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 32 дугаартай Заах аргач багшийн үнэмлэх, 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... дугаартай Магистрын диплом, Санхүүгийн боловсрол олгох сургагч багш батламж, 2014 оны 03 дугаар сарын 05-ны, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ тус тус авсан байна.
11.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай Багш нарыг томилон ажиллуулах тухай тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сургагч багш гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
12.Иймд дээрх хэрэгт авагдсан тушаалд ажилд томилсон, чөлөөлсөн албан тушаалаар нь түүнийг Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн багшаар, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компьютер онол дадлагын багшаар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эдийн засгийн онолын багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах номын санчаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүртэл Ажил олгогч нийгмийн түншлэлийг хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл харилцааны ур чадварын багшаар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дотуур байрны ахлах багшаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан гэж тогтоож, үлдсэн Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эдийн засгийн онолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Бы Н нь Б аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн багшаар, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компьютер онол дадлагын багшаар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эдийн засгийн онолын багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах номын санчаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүртэл Ажил олгогч нийгмийн түншлэлийг хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл харилцааны ур чадварын багшаар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дотуур байрны ахлах багшаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар тус тус ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК