| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01034/И |
| Дугаар | 302/ШШ2025/01063 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/01063
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 302/ШШ2025/01063 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух, К овогт Ү.А.
Хүсэлтийн шаардлага: 00000000 регистрийн дугаартай Санырау овогт н Ф нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Ү.А надаас төрснийг болон 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Цэнгэл сумын Хүн эмнэлэгт нас барсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ү.А,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.А,
Гэрч А.Г
Орчуулагч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ү.А нь 00000000 регистрийн дугаартай Санырау овогт н Ф нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Ү.А надаас төрснийг болон 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Цэнгэл сумын Хүн эмнэлэгт нас барсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ү.А би 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С овогт Б-тэй гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Ф аймгийн төрөх тасагт, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн Төрөх тасагт 00000регистрийн дугаартай Б.Т, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 00000 регистрийн дугаартай хүү Б.Балгынбек, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Ж нь Цэнгэл сумын Хүн эмнэлэгт төрсөн.
1.2.Дөрвөн хүүхдээс ганц охин Фг төрөнгүүт нь хадам аав ээж болох С овогт М , И овогт С.Х нар үрчлүүлэхийг хүсээд байсан тул 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлийн 0224 дугаартай бүртгүүлж үрчлүүлсэн. Энэ тухай хавсаргасан төрсний бүртгэлийн лавлагаа нотолно.
1.3.Охин Ф нь үрчилж авсан эцэг эхтэйгээ амьдраад явсан бөгөөд үрчилж авсан аав нь аль эрт 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ба үрчилж авсан ээж нь болох С.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан юм.
1.4.Харин охин Ф нь 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус Цэнгэл сумын Хүн эмнэлэгт өвчнөөр нас барсан бөгөөд 28-ны өдөр тус сумын хүн оршуулах газарт үрчилсэн эцэг эх , Х нарын шарилын дэргэд оршуулагдсан.
1.5.Миний бие шүүхэд хандах болсон шалтгаан нь гэвэл би 4 хүүхэд төрүүлсэн гэж Алдарт эхийн 2 дугаар зэргийн одон авах гэж холбогдох газарт очиж лавлахад Фг өөрөөсөө төрснийг мөн үрчлүүлснийг болон нас барсныг шүүхээр тогтоолгосон шийдвэр авч ирээрэй. Учир нь үрчлэгдсэн охин Ф болон үрчилж авсан эцэг эх нар нь бүгд нас барсан ба Фгийн нас барсан нь тодорхой бус байгаа болохоор түүнийг заавал шүүхээр тогтоолгох юм гэж миний одон авах материалыг хүлээж аваагүй юм. Тэгээд дээрх хүсэлтийг хянуулахаар шүүхэд хандаж байна.
1.6.Иймд 00000000 регистрийн дугаартай С овогт н Ф нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Ү.А надаас төрснийг болон 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Цэнгэл сумын Хүн эмнэлэгт нас барсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Т, Б.Б, Б.Ж нарын төрсний гэрчилгээ, Т.Бк, К.А нарын гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Фгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ү.Аийн төрөлтийн түүх, М., С.Х нарын Нас барсны бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/79 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/173 дугаартай албан бичиг, Өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, фото зургууд зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1121 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1154 дугаар албан бичгээр ирүүлсэн Ү.Алтангүл, Т.Ф нарын ХААТР маягтууд, Б.Фгийн төрсний бүртгэлийн лавлагаа, ..... гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний охин болох Ф 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Төрсний дараа хадам, аав ээж маань үрчилж авсан. Улмаар охин Ф 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Миний бие Алдарт эхийн 2-р зэргийн одон авахаар холбогдох материалаа бүрдүүлсэн боловч төрсөн болон нас барсан байдлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Тийм учраас миний төрсөн хүүхэд болох Фг нас барсан болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагч Ү.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар охин Фгийн нас барсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1.Хүсэлт гаргагч Ү.А нь Совогт н Б-тэй 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 37-рт бүртгүүлж №0010176 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон байна.
6.2.Т.Бк, Ү.А нарын дундаас 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Т, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Бк, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү С.Ж нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
6.3.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргаж авсан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн CVL2583370001000616 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд ... регистрийн дугаар: 00000000, овог: С, эцэг /эх/-ийн нэр: , нэр: Ф, төрсөн он сар өдөр: 2007-10-22, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн: Б, Цэнгэл, бүртгэлийн дугаар: 0224, эцгийн регистрийн дугаар: 000000, овог: С эцэг /эх/-ийн нэр: , өөрийн нэр: Б, эхийн регистрийн дугаар: 0000, овог: К, эцэг /эх/-ийн нэр: Ү, Өөрийн нэр: А ... гэж бүртгэгдсэн байна.
6.4.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн архиваас хуулбарлаж олгосон Төрөлтийн түүхэд ... регистрийн дугаар: БЛ79101461, эцэг /эх/-ийн нэр: Ү, нэр: А, нас: 28, хаяг: Цэнгэл сум 6-р баг, нөхөртэй, нөхрийн нэр: Б, эмнэлэгт хэвтсэн он сар өдөр цаг: 2007.10.09 16:30, эмнэлэгт төрсөн он сөр өдөр цаг: 2007.10.22 14:30, гарсан: 2007.10.28 10:00, .... Нярайн түүх: хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр цаг минут: 2007.10.22 16:30, гарсан он сар өдөр цаг минут: 2007.10.29, эхийн овог нэр: Ж овогт Ү.А, хэд дэх жирэмслэлт: 1, хэд дэх төрөлт: 1, төрөхдөө гүйцэт, амьд ... гэж бүртгэгдсэн байна.
6.5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргаж авсан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн М.н Нас барсны бүртгэлийн лавлагаагаар БЛ53011331 регистрийн дугаартай М-н нь 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, Цэнгэл сумын бүртгэлийн 57-рт 2009 оны 12 дугаар сарын 21-ний бүртгүүлсэн, мөн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн С.Х-ийн Нас барсны бүртгэлийн лавлагаагаар 000000 регистрийн дугаартай И овогт С.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Цэнгэл сумын бүртгэлийн 0012-рт 2023 оны 01 дүгээр сарын 24-ний бүртгүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
6.6.Б аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/79 дугаартай тодорхойлолтод тус багийн иргэн Б овогтой Ф нь 00000000 регистрийн дугаартай 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өвчнөөр нас барсан болохыг тодорхойлов гэсэн байна.
6.7.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1154 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн ... 00000000 регистрийн дугаартай С овогт Б-ийн Фгийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (Б) маягтад ... 1.бүртгэсэн он сар өдөр: 2007.12.15, 5.Төрсөн он сар өдөр: 2007.10.22, эмэгтэй, эхийн хэд дэх хүүхэд: 1, 6.төрөх үеийн биеийн жин: 3000 гр, урт: 50 см, 11.Эцгийн овог нэр: Б, регистрийн дугаар: 0000000 ... гэж бүртгэгдсэн байна.
6.8.Б аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/173 дугаартай албан бичигт ... манай эрүүл мэндийн төвийн архиваас иргэн Т.Ф /РД:00000000/ нас баралтын тухай бүртгэгдсэн ямар нэгэн баримт бичиг гараагүй ул нас барсан тухай гэрчилгээ шинээр олгох боломжгүй болно гэжээ.
6.9.Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Т.А-оос ... Ү.Аийг хөршийн хувьд сайн танина. А-ийн хүүхэд нь болох Ф нь нас барсан нь үнэн. Ф нь Ү.Аийн төрүүлсэн хүүхэд гэдэг нь үнэн. Ф нь нас барсан бөгөөд чухам хэзээ нас барсан гэдгийг мартчихсан байна гэж мэдүүлсэн байна.
7.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн овогтой Ф /2007-2012 2/27/ гэж бичигдсэн оршуулгын газрын фото зураг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдож байна гэж үзлээ.
8.Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн 00000000 регистрийн дугаартай С овогт н Ф нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрснийг болон 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Цэнгэл сумын Хүн эмнэлэгт нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан 00000000 регистрийн дугаартай С овогт н Ф нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрснийг болон 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Цэнгэл сумын Хүн эмнэлэгт нас барсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ү.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК