| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01072/И |
| Дугаар | 302/ШШ2025/01099 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 302/ШШ2025/01099
| 2025 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 302/ШШ2025/01099 | Б аймаг |
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Б аймгийн Т сумын ... дугаар багт оршин суух, Ж овогт Ө.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Т сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулах, Т. оргил хадгаламж зээлийн хоршоо (захирал Б.Ж)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: 11,576,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Ө,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршоонд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч Ө.А анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооны алдаа гаргасныг залруулж, хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооноос 2,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Ж нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжилсэн 2,750,000 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.А анх нэхэмжилсэн 11,576,000 төгрөгөөс үлдсэн 8,826,000 төгрөгийг цаашид хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Ө.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,066 төгрөгийн тал 100,533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 100,533 төгрөг, мөн хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооноос 100,533 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.А т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.А анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооны алдаа гаргасныг залруулж, хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооноос 2,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Ж нэхэмжлэгч Ө.А ын нэхэмжилсэн 2,750,000 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.А анх нэхэмжилсэн 11,576,000 төгрөгөөс үлдсэн 8,826,000 төгрөгийг цаашид хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Ө.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,066 төгрөгийн тал 100,533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ... дугаартай данснаас 100,533 төгрөг, мөн хариуцагч Т. оргил хадгаламж зээлийн хоршооноос 100,533 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.А т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК