Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01077

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01077

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (дарга А.Г)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суух, Ш  овогт Ш.М,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суух, Ш овогт А.Од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.М, А.О нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.М, А.О нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамрагдаж авсан санхүүгийн дэмжлэг болох 2,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг хариуцагч Ш.М, А.О нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ш.М, А.О нар нь нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжилсэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамрагдаж авсан санхүүгийн дэмжлэг болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.М, А.О нараас 23,475 (хорин гурван мянган дөрвөн зуун далан таван) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК