Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01078

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01078

Б аймаг

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Б.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Д овогт Л.Ед холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өөрт учирсан хохирол 10,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ед холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Е нь нэхэмжлэгч Б.Ат 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдсан Б аймаг, Ө сумын 3 дугаар багийн А.Самбуу гудамж, 0000 тоот хаягт байрлах газраас 98 м.кв талбайг (Б.Аийн хөрөнгөөр баригдсан 14 метр урттай, 2.8 метрийн өндөртэй стандарт блокоор хашаа татсан, түлээний амбаар, бетон суурь бүхий хэсгийг) 2025 оны 12 дугаар сарын 02-ны дотор Б.Ат өмчлүүлэхээр шилжүүлж, холбогдох байгууллагад бүртгүүлэн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч Б.А хариуцагч Л.Ед 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авахаар тохирсон 98 м.кв газрын үнийн дүнд шилжүүлсэн 1,800,000 төгрөг нэмэлтээр 1,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор (98 м.кв газар шилжүүлсний дараа) Л.Ен ХААН банкин дахь 0000000 тоот дансанд шилжүүлэхээр болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 35,100 төгрөг, мөн хариуцагч Л.Егаас 35,100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Л.Е нь нэхэмжлэгч Б.Ат 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдсан Б аймаг, Ө сумын 3 дугаар багийн А.Самбуу гудамж, 1818 тоот хаягт байрлах газраас 98 м.кв талбайг (Б.Аийн хөрөнгөөр баригдсан 14 метр урттай, 2.8 метрийн өндөртэй стандарт блокоор хашаа татсан, түлээний амбаар, бетон суурь бүхий хэсгийг) 2025 оны 12 дугаар сарын 02-ны дотор Б.Ат өмчлүүлэхээр шилжүүлж, холбогдох байгууллагад бүртгүүлэн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч Б.А хариуцагч Л.Ед 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авахаар тохирсон 98 м.кв газрын үнийн дүнд шилжүүлсэн 1,800,000 төгрөг нэмэлтээр 1,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор (98 м.кв газар шилжүүлсний дараа) Л.Ен ХААН банкин дахь 00000000 тоот дансанд шилжүүлэхээр болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 35,100 төгрөг, мөн хариуцагч Л.Егаас 35,100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК