Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00402

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00402

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 39-р байр, Мөнх-Таур оффис **** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*********, утас:*************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *****-р баг, ******-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* ******* /РД:**********, утас:**************/-д холбогдох

 

641,960.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* манай ******* Капитал ББСБ ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 06-нд дугаар №2024-06-06/100001 дугааргай зээлийн шугамын гэрээ байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Б.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 263,000 төгрогийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 330 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 641,960.10 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 641,960.10 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 641,960.10 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,908 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,954 төгрөгийг, төрийн сангаас 9,954 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 641,960.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 641,960.10 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,908 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 9,954 төгрөг, төрийн сангаас 9,954 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ