Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00403

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00403

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын гудамжид байрлах ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар /РД:**********, утас:*************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********* баг ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:************, утас:**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,531,413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны №3012/2024-94000058488 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр MN510030003095034456 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 4,202,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 382,920.74 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 152,751.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 607.34 нийт 536,280 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу cap бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 293 хоногоор хугацаа хэтрүүлж *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч С.*******гаас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 3,819,079 төгрөг, зээлийн хүү 691,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,934 төгрөг, нийт 4,531,413 төгрөгийг С.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сэлэнгээ овогтой ******* нь ******* *******наас нэхэмжилсэн 4,531,413 төгрөгийг төлж барагдуулна.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,531,413 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,531,413 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,453 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,726.5 төгрөгийг, төрийн сангаас 43,726.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,531,413 төгрөгийг хариуцагч С.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,453 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас 43,726.5 төгрөгийг, төрийн сангаас 43,726.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ