Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00404

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00404

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу ****** тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******, утас:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *****-р баг, *****-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:************/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 2,470,350.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЭР-БЗГ/2023-84802 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,839,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Ж.******* нь ЭР-БЗГ/2023-84802 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 716 хоног хугацаа хэтрүрүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуцагч Ж.*******эс барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн үндсэн зээл 1,277,763.21 төгрөг, үндсэн хүү 1,069,873.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,713.80 төгрөг, нийт 2,470,350.42 төгргийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.******* нь ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 2,470,350.42 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,470,350.42 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,470,350.42 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,476 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27,238 төгрөгийг, төрийн сангаас 27,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,470,350.42 төгрөгийг хариуцагч Ж.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,476 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******эс 27,238 төгрөгийг, төрийн сангаас 27,238 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ