Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00405

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00405

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж ********т байрлах, ******* ББСБ ХХК /РД:************, утас:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *********** баг, ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:***************/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 2,277,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******тай 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 226615 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардпагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99647351 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 980,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 210,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. ******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, утсаар холбоо тогтоож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн ба 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 724 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 515,525 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 663 төгрөг тус тус төлсөн хэдий ч үүнээс хойш харилцаа холбоо тасарч огт төлөлт хийгээгүй болно. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Б.*******ын зээлийн гэрээний үүрэг: 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан 980,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 495,676 төгрөг, зээлийн хүү 235,779 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,214 төгрөг, нийт 776,669 төгрөг. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан 480,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 480,000 төгрөг, зээлийн хүү 309,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,297 төгрөг, нийт 847,345 төгрөг. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан 210,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 210,000 төгрөг, зээлийн хүү 143,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,045 төгрөг, нийт 380,509 төгрөг. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан 150,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 150,000 төгрөг, зээлийн хүү 103,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,437 төгрөг, нийт 272,643 төгрөг. Нийт 1,820,000 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,335,676 төгрөг, зээлийн хүү 791,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,993 төгрөг, нийт 2,277,166 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 2,277,166 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,277,166 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,277,166 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,277,166 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 25,692.5 төгрөгийг, төрийн сангаас 25,692.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,277,166 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 25,692.5 төгрөгийг, төрийн сангаас 25,692.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ