Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00407

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00407

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр **** давхар ****** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******-р баг, ************ тоотод оршин суух, ******* ******* /РД:*********, утас:***********/-д холбогдох

 

2,501,829.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.******* нь зээлийн гэрээний үүргийг 242 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110427697 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 149,240.05 төгрөг, 7110588404 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 378,650.77 төгрөг, 7110410675 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,737,214.98 төгрөг, 7110342792 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 225,723.26 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 2,501,829.06 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.******* /ГИ97010412/-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 2,501,829.06 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******ад холбогдуулан 2,501,829.06 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,501,829.06 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,979 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27,489.5 төгрөгийг, төрийн сангаас 27,489.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*******ад холбогдох 2,501,829.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,501,829.06 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,979 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 27,489.5 төгрөг, төрийн сангаас 27,489.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ