Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00408

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00408

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *****-р хороо, Сентрал тауэр ****** давхарт байрлах ******* ******* ХК /РД:*********, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *****-р хороо, буянт ухаа *******-р гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 6,327,609.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000292916 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,166,826.03 төгрөг, 6000272456 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,141,783.17 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг, нийт 6,327,609.20 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******наас хариуцагч О.******* надад холбогдуулан 6,327,609.20 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. *******иний бие уг мөнгөнөөс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,009,781.3 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 3,317,827.9 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг 3,317,827.9 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Оюунбат овогтой ******* (ГИ97010412)-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О.*******ад холбогдох 6,327,609.2 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч О.******* нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 3,009,781.3 төгрөгийг төлсөн, үлдэх 3,317,827.9 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,327,609.20 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,327,609.20 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,009,781.3 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 3,317,827.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,192 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58,096 төгрөгийг, төрийн сангаас 58,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,327,609.20 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,009,781.3 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 3,317,827.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,192 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 58,096 төгрөгийг, төрийн сангаас 58,096 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАР*******АНДАХ