Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2026/00409

 

 

 

 

2026 01 28 312/ШШ2026/00409

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****-р хороо, Нархан ***** тоотод байрлах ******* ******* л*******нг ХХК /РД:********, утас:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********** баг, овоотын ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:***********/-д холбогдох,

 

4,274,450.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* л*******нг ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №ЭР24111901 тоот л*******нгийн гэрээгээр хариуцагч Х.*******д 5,000,000 төгрөгийг сарын 2.99% хүүтэйгээр 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр ******* Дийл ХХК-иас Iphone 16 pro max загварын rap утас худалдан авсан бөгөөд л*******нгийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ******* Дийл XXК-иин Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь л*******нгийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч долоон удаа төлөлт төлсөн ба 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно. Ингээд 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч Х.******* нь үндсэн зээл 3,332,253.80 төгрөг, хүү 851,854.64 төгрөг, алданги 82,341.87 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 4,274,450.31 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,341 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.******* нь ******* ******* л*******нг ХХК-иас нэхэмжилсэн 4,274,450.31 төгрөгийг төлж барагдуулна. Уг төлбөрийг 6 хувааж буюу 2026 оны 02 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 04 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 05 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 07 сарын 01-нд 699,450.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,274,450.31 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбараа шүүхэд гаргасан байна. Иймд манай зүгээс тайлбартай уншиж танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан 4,274,450.31 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 4,274,450.31 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 04 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 05 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 07 сарын 01-нд 699,450.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,341 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 41,670.5 төгрөгийг, төрийн сангаас 41,670.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 4,274,450.31 төгрөгийг хариуцагч Х.******* төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 04 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 05 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-нд 715,000 төгрөг, 2026 оны 07 сарын 01-нд 699,450.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,341 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Алтанзулаас 41,670.5 төгрөгийг, төрийн сангаас 41,670.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ