| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00064/И |
| Дугаар | 312/ШШ2026/00412 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00412
2026 01 28 312/ШШ2026/00412
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ****** дүгээр хороо, ************* гудамж******* байрлах, ******* ББСБ ХХК /РД:**********, утас:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********** баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:************/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,652,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь Р.*******тай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 140000596062 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Р.******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99598404 дугаарын Монпэй апплейкшн ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сарын 1,9 хувийн хүүтэйгээр 1,280,000 төгрөгийг зээлж авсан. ******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, гар утсаар холбогдож байсан ба өнгөрсөн хугацаанд 242,112 төгрөгийг төлсөн хэдий ч харилцаа холбоо тасарсан. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Р.*******гийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,280,000 төгрөг, зээлийн хүү 347,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,440 төгрөг, нийт 1,652,798 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Р.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,652,798 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Р.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,652,798 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,652,798 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,652,798 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20,697.5 төгрөгийг, төрийн сангаас 20,697.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,652,798 төгрөгийг хариуцагч Р.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.*******гаас 20,697.5 төгрөгийг, төрийн сангаас 20,697.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ