| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00098/И |
| Дугаар | 312/ШШ2026/00417 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00417
2026 01 28 312/ШШ2026/00417
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ******* гудамж, Ай Си тауэр, ***** давхар, ****** тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:***********, утас:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********* баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:************/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 33,217,362.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2022 оны 09 сарын 06-ны өдөр L00900034/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Гантулгын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7821223119 зээлийн дансны дугаартай 1,300,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7821222937 зээлийн дансны дугаартай 1,102,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7821196519 зээлийн дансны дугаартай 825,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7100191353 зээлийн дансны дугаартай 710,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7100130425 зээлийн дансны дугаартай 1,505,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 7100026041 зээлийн дансны дугаартай 3,350,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 7900709080 зээлийн дансны дугаартай 2,600,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200165165 дансанд, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 7900709047 зээлийн дансны дугаартай 1,470,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200165165 дансанд, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7100549858 зээлийн дансны дугаартай 500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 7100541654 зээлийн дансны дугаартай 2,605,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7100537650 зээлийн дансны дугаартай, 3,110,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 7100526681 зээлийн дансны дугаартай 3,020,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 7100471542 зээлийн дансны дугаартай 7,025,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 7100471451 зээлийн дансны дугаартай, 10,020,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 7100354019 зээлийн дансны дугаартай, 1,440,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.95 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5120020820 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 12 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 909,998.94 төгрөг, шимтгэл 22,749.98 төгрөг, үндсэн хүү 90,950.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,599.88 төгрөг, нийт 1,038,298.83 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 771,398.94 төгрөг, шимтгэл 19,284.98 төгрөг, үндсэн хүү 77,097.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,376.20 төгрөг, нийт 880,157.74 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 06-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 494,996.63 төгрөг, шимтгэл 12,374.92 төгрөг, үндсэн хүү 33,849.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,817.07 төгрөг, нийт 546,038.25 төгрөг. 2024 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 308,874.01 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 22,284.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 682.31 төгрөг, нийт 331,840.94 төгрөг. 2024 оны 10 дугаар сарын 09-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,022,898.49 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 140,296.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,329.42 төгрөг, нийт 1,167,524.20 төгрөг. 2024 оны 06 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,759,203.53 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 392,971.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,527.12 төгрөг, нийт 3,161,701.71 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,733,200.00 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 0.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,439.53 төгрөг, нийт 1,931,639.53 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 735,000 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 0.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,495.62 төгрөг, нийт 825,495.62 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 166,584.82 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 12,229.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 374.17 төгрөг, нийт 179,188.59 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,775,150.29 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 247,741.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,619.38 төгрөг, нийт 2,030,511.52 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,259,108.01 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 327,391.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,518.14 төгрөг, нийт 2,596,017.31 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2,367,550.58 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 343,106.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,068.87 төгрөг, нийт 2,719,726.17 төгрөг. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 5,323,905.67 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 671,185.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,328.18 төгрөг, нийт 6,005,419.15 төгрөг. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 7,917,391.01 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 1,147,392.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,271.66 төгрөг, нийт 9,085,055.30 төгрөг. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 652,488.59 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 48,727.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,031.67 төгрөг, нийт 702,247.74 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч Б.*******ас нийт 33,217,362.60 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Бавуужав овогтой ******* нь ******* ББСБ-аас нэхэмжилсэн 33,217,362.60 төгрөгийг бүхэлд төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,217,362.60 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 33,217,362.60 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,037 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 162,018.5 төгрөгийг, төрийн сангаас 162,018.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 33,217,362.60 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,037 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас 162,018.5 төгрөгийг, төрийн сангаас 162,018.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ