| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/04018/И |
| Дугаар | 312/ШШ2026/00418 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00418
2026 01 28 312/ШШ2026/00418
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, ****** хотхоны ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ********** баг, ********* хороолол, ****** тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД: **********, утас:************/-д холбогдох,
******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ******* худалдаа, үйлчилгээний төвийн **** давхар ****** тоот 18.92 метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Равдан овогтой ******* нь ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар 2030 тоот 18.92 м.кв талбайг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээ байгуулж ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Г.гаас худалдан авсан. Миний бие гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 18-нд ******* ******* ******* ******* ХХК-иас 2 давхрын 2030 тоот 18.92м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож, нийт 43,516,000 төгрөгийг бүрэн төлж дуусган ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Г.Ундралд мэдэгдсэн. Тус талбайг миний бие Р.******* худалдаж авахаар болсныг мэдэгдэж талбайн өмчлөгч болохыг зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэвч 2020 оноос хойш одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь гаргаж өгөхгүй байна. Иймд ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдаа үйлчилгээний төвийн **** давхар ***** тоот 18.92 м.кв талбайн өмчлөгчөөр Р.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.*******ы гаргасан нэхэмжлэхтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11в хороолол 31 тоот ******* ******* худалдаа үйлчилгээний төвийн ***** давхарт ***** тоот 18.92 мкв талбайг Р.******* /РД:**********/ худалдаж авсан нь үнэн болно. Мөн төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан учир тус талбайг Р.*******ы өмчлөх эрхтэй болохыг тогтоож , өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ******* худалдаа, үйлчилгээний төвийн **** давхар ****** тоот 18.92 метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ******* худалдаа, үйлчилгээний төвийн *** давхар ****** тоот 18.92 метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 35,100 төгрөгийг, төрийн сангаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ