| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03930/И |
| Дугаар | 312/ШШ2026/00419 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00419
2026 01 28 312/ШШ2026/00419
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төв /РД:**********, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******-р баг, *****-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:**********/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг ******-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*********, утас:*********/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 25,422,742.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.*******, Э. нар нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* *******ны ******* тооцооны төвөөс *********** тоот зээлийн гэрээ байгуулан 35,882,094 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч О.******* нь ЭҮ ТӨҮГ-ын ахуй үйлчилгээний хэлтэст үйлчлэгч хийдэг. 2025 оны 02 сараас хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй хуваарьт төлбөрөө сар давуулан төлж байсан. 2025 оны 06 сараас үндсэн зээлийн төлөлтөө төлөхгүй *******ийг хохироож байна. Хариуцагчийг *******наас авсан үндсэн зээл, хүүгээ төлөх сонирхолгүй байна гэж үзэж байна. 2025 оноос 02-р сараас хойш зээлдэгчтэй зээлээ төлүүлэх талаар утсаар холбогдож сануулж байсан. 2025 оны 10, 11 саруудад хамтран Э.д зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг гардуулсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10,743,278.99 төгрөг, хүүнд 6,299,778.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 144,070.12 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ/ мөн зээлийн гэрээний 3.2.1 дэх заалт /үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх гэх заалтуудыг зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Зээлийн гэрээний 6.2 дахь заалт болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* ******* ХК нь зээлдэгч Э.Эрдэнэбаяртай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж /эсвэл зээлийн гэрээний хугацаа дууссан тул/ үндсэн зээлд 25,138,815.27 төгрөг, хүүнд 280,280.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,647 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 25,422,742.64 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
Хариуцагч О.*******, Э. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.*******, Э. нар нь ******* *******наас нэхэмжилсэн 25,422,742.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төв нь хариуцагч О.*******, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,422,742.64 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******, Э. нар нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 25,422,742.64 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,064 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 142,532 төгрөгийг, төрийн сангаас 142,532 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 25,422,742.64 төгрөгийг хариуцагч О.*******, Э. нар төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,064 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******, Э. нараас 142,532 төгрөг, төрийн сангаас 142,532 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын харьяа ******* тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ