| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03643/И |
| Дугаар | 312/ШШ2026/00422 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00422
2026 01 28 312/ШШ2026/00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн******* ******* хүсэлттэй,
******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Орхон аймгийн******* Дарга болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Орхон аймгийн******* дарга, ******* ******* ХХК нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын 6-р багт байрлалтай Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих ажил гүйцэтгэх БЗА-181/20 дугаартай гэрээг байгуулсан ба гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч барилгыг хуанлийн 180 хоногг ашиглалтад оруулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байгаа болно. ******* ******* ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдсэн хохирол, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус компанийн гэрээнд заагдсан хаягийн дагуу Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, *******ын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг нь алдаатай, оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг, 155 дугаар зүйлд заасны дагуу ******* ******* ХХК /регистрийн дугаар *********/-ийг эрэн сурвалжлж өгнө үү. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ******* ХХК-ний захирал нь ******* ******* гэж бүртгэгдсэн байсан... гэв.
2. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Орхон аймгийн******* дарга нь ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Орхон аймгийн******* дарга нь ******* ******* ХХК-нд холбогдуулан 1,344,735,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч шүүх ******* ******* ХХК нь Хан-Уул дүүрэг **** дүгээр хороо ****** гудамж Могул таун **** давхар ****** тоот хаягт бүртгэлгүй, хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. ******* ******* ХХК нь бүртгэлтэй хаягтаа байхгүй, хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.
4. ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.
6. ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ******* ХХК гүйцэтгэх захиралаар ******* ******* ********** бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
8. *******ын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн******* дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягыг тогтоомогц нэн даруй Орхон аймгийн******* даргад мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. *******ын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн******* дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ