Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2026/00423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 312/ШШ2026/00423

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах, ******* ******* ХК-ийн ******* *******ын хүсэлттэй,

 

С.******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн ******* *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь тус *******тай 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2010120250 дугаартай зээлийн гэрээ байгуулан 13,360,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/Ш32025/08160 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ******* овогтой ******* /РД:ОА94091507/-н оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү ... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, С.*******ийн иргэний үнэмлэхний цахим лавлагаа, дансны хуулга, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/08160 дугаартай шүүгчийн захирамж, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн ******* ******* нь *******гууд овогт *******гийн ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

2. С.******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2010120250 тоот зээлийн гэрээг онлайнаар байгуулж, 13,360,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч С.******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас ******* зээлийн төлбөрийг шаардах гэтэл хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

3. С.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь зээлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/08160 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

5. С.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

6. С.******* нь Орхон аймгийн ***** багт байрлах ****** дугаар ангид эмчээр ажиллаж байсан болохыг дурдав.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гууд овогт *******гийн ******* /РД:*************/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар С.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч ******* ******* ХК-ний ******* *******т нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ