Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2026/00425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 312/ШШ2026/00425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ****** гудамж өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн ****** салбарын хүсэлттэй,

 

М.******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар болон хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд: ...Зээлдэгч М.Уран-Эрдэнэ нь **** оны 11 дүгээр сарын 05-ны 3007/2024-94000058422 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, **** оны 11 дүгээр сарын 20-ны өдөр MN750030003095035867 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7,705,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. М.Уран-Эрдэнээс *******инд учруулсан хохирол 7,479,559 төгрөгийг гаргуулахаар 2025 оны 08 дугаар 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох М.Уран-Эрдэнэ нь *******инд өгсөн бүртгэлтэй хаягтаа байдаггүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Уран-Эрдэнэ /РД: ************/ нь хаана оршин сууж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 312/ШЗ2025/07667 дугаартай шүүгчийн захирамж, цахим цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь М.******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

2. М.Уран-Эрдэнэ нь ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбартай 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр MN750030003095035867 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 7,705,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 30 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч М.Уран-Эрдэнэ нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас ******* зээлийн төлбөрийг шаардах гэтэл М.Уран-Эрдэний хаяг тодорхойгүйн улмаас нэхэмжлэх боломжгүй болсон байна.

 

3. Мөнх-Эрдэний Уран-Эрдэнэ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ***** оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ****** тоот цахим цалингийн зээлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 312/ШЗ2025/07667 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд М.Уран-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

5. Мөнх-Эрдэний Уран-Эрдэнэ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

6. Мөнх-Эрдэний Уран-Эрдэнэ нь зээл авахдаа Орхон аймаг Баян-Өндөр сум *** дугаар баг *** дугаар хороолол *** байр **** тоот хаягт байсан болохыг дурдав.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Мөнх-Эрдэний Уран-Эрдэнэ /РД:******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар М.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч ******* ******* ХК-ний Эрдэнэт салбарт нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ