Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00994

 

 

 

 

 

 

 

Ганьт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00415 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ганьт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Баянмөнх, Ё.Мядагмаа нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 386 150 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл, О.Оюунсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ганьт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Саруул дэнж" цогцолбор барилгыг барьсан бөгөөд иргэн Ё.Мядагмаа нь уг хотхоны 40-Д байрны 1 дүгээр орцны 12 давхрын 57 тоот 57.5 м2 талбай бүхий байрыг 1 м2-ыг нь 850 ам.доллараар, нийт 48 875 ам.доллараар захиалан, байрны мөнгийг боломжоороо цувуулан төлж дуусгах хүсэлт гаргасныг бид хүлээн зөвшөөрч, итгэл үзүүлэн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр "Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ" байгуулан, орон сууцны түлхүүрийг тухайн өдрөө хүлээлгэн өгч, байранд нь оруулсан. Үүнээс хойш захиалагч Ё.Мядагмаа нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний захиалагч талын нэрийг өөрийн нөхөр Н.Баянмөнх болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулан Н.Баянмөнх болгосон бөгөөд хариуцагч нар одоог хүртэл тус байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа болно.

Ё.Мядагмаа, Н.Баянмөнх нар орон сууцны төлбөрт нийт 39 302 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 9 573 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 5.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алдангид 3 352 ам.долларыг тооцож, хариуцагч нараас үндсэн төлбөрийн үлдэгдэл 9 573 ам.доллар, алданги 3 352 ам.доллар, нийт 12 925 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар 2273 төгрөгөөр тооцож 29 386 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч "Ганьт" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг Иргэний хууль болон бусад хууль, тогтоомжийг үндэслэн байгуулсан боловч тухайн гэрээнд орон сууцны суурь үнийг эцсийн байдлаар төгрөгөөр тогтоогоогүй. Тухайлбал, гэрээний 2.2, 2.3-т заасан заалтыг эцсийн бийдлаар тогтоогоогүй. Тиймээс уг гэрээ нь 2009 онд батлагдсан бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч нарын зүгээс гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээний төлбөр төлөх хугацаа, хэсэгчлэн төлөх үнийн дүнг графикаар тохирсон бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг боломжоороо төлөхийг зөвшөөрсөн байдаг.Нэхэмжлэгч тал төлбөрийн үлдэгдэл болон алдангийг ам.доллараар тооцон нэхэмжилж байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх заалтуудыг зөрчсөн.

Мөн үүрэг үүсэх үеийн ханшаар биш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцсоны улмаас 29 386 151 төгрөг болж байна. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д "төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заасан. Нэхэмжлэгчээс хэт өндөр ханшаар нэхэмжилж байгаа тул гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй гэж үзэж байна. Тухайлбал, хоосон зай орхисон хэсгүүд дээр 48 875 ам.долларыг хэдэн төгрөгөөр тооцож орон сууцыг үнэлсэн нь харагдахгүй байна.

Манай зүгээс гэрээ байгуулах үеийн ханшаар тооцон, үлдэгдэл төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкны ханшийн лавлагаагаар 1 ам.доллар 1297 төгрөг байх ба уг ханшаар тооцвол 48 875 ам.доллар нь 66 390 873 төгрөг болж байна. Үүнээс төлсөн 52 579 969 төгрөгийг хасахад зөрүүд 10 810 906 төгрөг болно. Алдангийг уг мөнгөнөөс тооцох ёстой. Иймээс уг үнийн дүнд тохируулан гэрээний үүргийг биелүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Баянмөнхөөс 29,386,150 /хорин есөн сая гурван зуун наян зургаан мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таньт" ХХК-д олгож, хариуцагч Ё.Мядагмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Баянмөнхөөс 304,881 төгрөг гаргуулан Таньт" ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах байдлаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-г буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Уг хуулийн 4.4-т зааснаар дээрх захиалгаар орон сууц бариулах, барих гэрээ нь мөнгөн хадгаламж, зээлийн гэрээ биш, мөн үүнтэй адилтгах гэрээ болон санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой гэрээ биш байсаар байхад шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтууд байхад нэхэмжлэгч Ганьт ХХК нь захиалгын гэрээний үнийг болон алдангийг гадаад валютаар тогтоож, тодорхойлсон нь хууль зөрчсөн юм. Мөн Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууц бариулах, барих гэрээ нь хэдийгээр хүчин төгөлдөр гэрээ боловч орон сууцны суурь үнийг эцсийн байдлаар төгрөгөөр тогтоогоогүй бөгөөд гэрээний 2.2-т талууд аль орон сууцыг ямар хэмжээтэй, хэдэн өрөөтэй орон сууцыг хэдэн төгрөгөөр тооцсоныг тусгах шаардлагатай байсан боловч хоосон зай үлдээсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг байгуулагдсан гэж үзэхээр заасан байдаг. Захиалгаар орон сууц бариулах, барих гэрээнд тухайн байрыг худалдан авах захиалгыг урьдчилан авах хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан боловч орон сууцны үнийг төгрөгөөр тогтоогоогүй, үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн төлөхийг тодорхой заагаагүй, хоосон зай үлдээсэн байгаа нь талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс уг гэрээний 3.1-т заасан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцон бусад заалтуудыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, эцсийн үнийг төгрөгөөр тооцох боломжтой байсан гэж үзэж байна.

Талууд 2010 оны 09 сарын 27-ны өдөр захиалгаар орон сууц бариулах, барих гэрээг байгуулаад үүрэг үүссэн болох нь харагдаж байна. Улмаар гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны төлбөр төлөх графикийг тодорхой үе шаттайгаар буюу 2010 оны 09 сарын 27-нд 7 000 000 төгрөгийг, 2011 оны 04 сарын 28-нд 3 000 000 төгрөгийг, 2011 оны 10 сарын 05-нд 37 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр харин үлдэгдэл төлбөрийг боломжоороо цувуулж барагдуулахаар тохиролцсон. Эцэст нь нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг олгож, Ганьт ХХК нь хариуцагч нарт хандаж 2012 оны 08 сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан тухай 2012 оны 08 сарын 10-ны өдрийн 12/140 тоот мэдэгдлийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн гэрээний 8.1-д мэдэгдэл өгч үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоохыг заасан байна.

Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн үүргийг 2012 оны 08 сарын 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн ба энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хугацааны дотор Ганьт ХХК нь хариуцагчийн цалин хөлс болон түүний ээж, дүү нарын цалин хөлснөөс суутгал хийж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үүргийн биелэлтийг хангуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тиймээс талуудын хооронд тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөний ханш өссөн, буурсан учраас хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлөх үндэслэлтэй. Мөн гэрээний 3.3, 4.3-т зааснаас үзэхэд эхлээд орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж байж түлхүүр гардуулахаар байна.

Харин бодит байдал дээр талууд төлбөр төлөхөөс өмнө орон сууцыг хүлээлцэж, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Гэтэл шүүх зөвхөн гэрээний нэг заалтыг иш үндэс болгож, байрны түлхүүр гардаж авсан үеэс төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн гэж логикийн алдаатай, хийсвэр бодит бус дүгнэлт хийж нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар долларын ханш гэрээ байгуулах үеийн ханшаас даруй 2 дахин нэмэгдэж, 16 700 000 төгрөг болох байсан төлбөрийг 29 386 000 төгрөг болгож нэхэмжилснийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байхад шүүх энэхүү заалтыг огт хэрэглээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ганьт ХХК нь хариуцагч Ё.Мядагмаа, Н.Баянмөнх нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 386 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ганьт ХХК Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 Д байрны 1 дүгээр орцны 12 давхрын 57.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, хариуцагч Ё.Мядагмаа орон сууцны үнэ 48 875 ам.долларыг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Ганьт ХХК гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч орон сууцны үнэ 39 130 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогдсон, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь гэрээг өөрийн гэр бүлийн гишүүн Н.Баянмөнхийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг захиалагч тал буюу нэхэмжлэгч Ганьт ХХК хүлээн зөвшөөрсөн, энэ талаар зохигчид маргаагүй тул шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэг талыг Н.Баянмөнх гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг харилцан хүлээх бөгөөд хариуцагч орон сууцны үнэ 48 875 ам.доллароос 39 130 ам.доллар төлж, 9 573 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан төлбөрийн тооцоо, цалингийн үлдэгдлийн тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн үлдэгдэл төлбөрийн талаарх мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т захиалагч орон сууцны үнийн төлбөрийг 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5271 ам.доллар, 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2406 ам.доллар, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28 799 ам.доллар гэсэн шатлалын дагуу гүйцэтгэж, эцсийн үлдэгдэл төлбөрийг орон сууцны түлхүүрийг хүлээн авах өдөр төлж барагдуулна гэж заасан байх ба 5.2-т ...захиалагч тал графикт хугацаандаа багтаан гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно... гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх, үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9 573 ам.доллар, алданги 3 352 ам.доллар, нийт 12 925 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш 2 273 төгрөгөөр тооцож, 29 386 150 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасныг зөрчөөгүй, үүрэг үүсэх үеийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглээгүй, хохиролтой шийдвэр гаргасан гэж давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй. Учир нь талууд гэрээндээ мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцохоор тохиролцсон, мөн хариуцагч тал анзын хэмжээ илт их байгаа талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул алдангийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

ээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

167 167.1.1 :

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00415 дугаар шийдвэрийг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баянмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ, د М.НАРАНЦЭЦЭГ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ