| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00079/И |
| Дугаар | 312/ШШ2026/00426 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2026/00426
2026 01 28 312/ШШ2026/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, **** дугаар баг **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас: **********/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Эрдэнэт хотын Мод дамжуулан бэлтгэх баазад 1981 оны 8 сарын үед нормчиноор ажиллаж байгаад 1982 оны 06 сард цэрэгт татагдаж, явсан. 1985 оны 08 сард цэргээс халагдаж ирээд Эрдэнэт хотын мод дамжуулан бэлтгэх баазад нормчиноор 1991 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Тус байгууллага нь 1991 оны 01 сарын 15-нд татан буугдсан. Иймд Эрдэнэт хотын Мод дамжуулан бэлтгэх баазад 1981 оны 08 сараас 1982 оны 06 сар хүртэл, 1985 оны 10 сараас 1991 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл нормчиноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү. Эрдэнэт дэх мод ялган дамжуулах бааз байж байгаад Эрдэнэтийн мод боловсруулах комбинат болж өөрчлөгдөж байсан... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 01 сарын 17-ны өдрийн 04 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1989 оны 12 сарын 19-ний өдрийн 314 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, хавсралтууд, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1989 оны 08 сарын 12-ны өдрийн 219 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, хавсралт, Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазын даргын 1985 оны 10 сарын 02-ны өдрийн 137 дугаартай ажилд томилох ба ажил өөрчлөн ажиллуулах тухай тушаал, Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазын даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн 86 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, М.*******, Д.******* нарын тодорхойлолт, Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ч.******* нь Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазад 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатад 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчиноор тус тус ажиллаж байсан болох нь Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазын даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн 86 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд ...ажилд орохыг хүсэж ирсэн ******* ******* 08 сарын 04-ний өдрөөс томилсугай... гэсэн,
Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ...******* ******* нь ...Эрдэнэт хотоос 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, 1985.08.10-ны өдөр цэргийн албанаас халагдсан... гэсэн,
Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазын даргын 1985 оны 10 сарын 22-ны өдрийн 137 дугаартай ажилд томилох ба ажил өөрчлөн ажиллуулах тухай тушаалд ...Ч.*******ыг 10 сарын 23-ны өдрөөс томилон ажиллуулсугай... гэсэн,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1989 оны 08 сарын 12-ны өдрийн 219 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, хавсралтад ...мод ялган бэлтгэх цехэд Ч.*******ыг В ээлжийн ачигч, оосорлогчоор... гэсэн,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 01 сарын 17-ны өдрийн 04 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад ...******* ******* 1 сарын 15-наас зохих 15 хоног нэмэгдэл 11 хоног... гэж бичигдсэн баримтууд болон хамт ажиллаж байсан М.*******, Д.******* нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Иймд хүсэлт гаргагч Ч.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:***********/-ыг Эрдэнэт дэх мод ялган дамжуулах баазад 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нормчиноор, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэтийн мод боловсруулах комбинатад 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ