| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03036/И |
| Дугаар | 312/ШШ2026/00449 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2026/00449
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 312/ШШ2026/00449 | Орхон аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*******, утас:******** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********/, утас:********/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,957,605.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* /цахим/, хариуцагч О.*******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Отгондэжид овогтой ******* нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ4715132009 дугаарт зээлийн гэрээ байгуулж 8,240,000 /Найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг жилийн 14.4 /Арван дөрөв аравны дөрөв/ хувийн хүүтэй 30 /гуч/ сарын хугацаатай цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь 4715132009 тоот зээлийн гэрээний хавсралт№ 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 102 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна. Зээлдэгч О.*******ос ******* *******тай байгуулсан 4715132009 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,705,654.10 төгрөг, хүү 245,782.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,168.60 төгрөг нийт 4,957,605.29 (Дөрвөн сая есөн зуун тавин долоон мянга зургаан зуун таван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд хуралдаанд: ...4,957,605.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийн төлбөрийг 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 2,457,605.29 төгрөгийг 2026 оны 08 сарын 01-ний өдөр төлж барагдуулна... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд: ...зээлдэгч О.******* нь зээлийн төлбөрийг 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг 2026 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл төлж, үлдэгдэл төлбөрийг 2026 оны 08 сарын 01-ний өдөр төлж барагдуулана гэснийг хүлээн зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,957,605.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,957,605.29 төгрөгийг 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 2,457,605.29 төгрөгийг 2026 оны 08 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,957,605.29 төгрөгийг хариуцагч О.******* нь 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 2,457,605.29 төгрөгийг 2026 оны 08 сарын 01-ний өдөр төлөхөөр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ос 94,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ